
Хэрлэн сумын ИТХ-ын даргын батлагдсан удирдамжийн дагуу Аймгийн орон
нутгийн өмчийн алба, Чойбалсан хотын Захирагчийн алба, аймгийн Тээвэр
авто замын газар, Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг, Гэрэл
сэтгэмж ОНӨҮГазар зэрэг байгууллагууд хамтран дөрөвдүгээр сарын 23
,24-ны өдрүүдэд замын тэмдэг тэмдэглэгээг тоолох ажлыг зохион байгууллаа
. Үзлэгээр Хэрлэн Номин,Төмөр зам, нисэх, зүүн цементэн гүүр, нэгдүгээр
баг малчин хороолол, төв з
ам, баруун
дөрвөн зам, байшинтай хороолол, Чойбалсан хотын арын зам, Хүүхэд
эмэгтэйчүүдийн гудамж, Ардчиллын гудамж, Читийн гудамж зэрэг гудамж,
замын тэмдэг тэмдэглэгээг тоолж бүртгэл хийлээ.
Тооллогын явцад
Чойбалсан хотод нийт 118 тэмдэг тэмдэглэгээ 4 гэрлэн дохио байгааг
бүртгэв. Үүнд стандартын шаардлага хангахгүй эвдэрсэн гэмтсэн замын
тэмдэг тэмдэглэгээ цөөнгүй байгааг бүртгэж авлаа. Жишээ Чойбалсан хотын
төвөөс баруун 4 зам хүртэлх замын тэмдгүүд тавигдаагүй, ардчиллын
гудамжны авто замд явган хүний гарцын тэмдэглэгээ хурд сааруулагч зэрэг
байхгүй. Мөн нисэхийн буудлын чиглэлийн болон Ольхон дэлгүүрийн урд
талын замын тэмдэг стандарт бус тавигдсан, Шүр захын хойд талд байрлах
замын тэмдэг тэмдэглэгээний байршил буруу зөвшөөрөгдөөгүй байна.
Цаашид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тээврийн хэрэгслийн осол гэмт
хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авто замуудад тэмдэг
тэмдэглэгээг нэмэх, эзэнжүүлэх, засвар үйлчилгээг тогтмолжуулах, шинээр
тавигдаж байгаа замуудад тэмдэг тэмдэглэгээг нь хийлгэх шаардлагатай гэж
үзлээ. Үзлэгийн дүнг тавдугаар сард сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн
хуралдаанаар хэлэлцэх юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2043
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих