Эр хүн бол ямар ч нөхцөлд найзуудаа гайгүй сайхан хүүхэнтэй танилцуулж, болж бүтээд амьдрахыг нь харахыг хүсдэг. Харин хүүхнүүд болохоор хоёр биеийг танилцуулж, дотносуулахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг ч тодорхой хугацааны дараа найз хүүхэндээ "Танай нөхөр чинь урьд нь тэгдэг байсан юм гэнэ... саяхан тийм хүүхэнтэй ресторанд сууж байна гэсэн...” гэхчилэн ярьдаг байна. Энэ бол эхлэл нь, бүр цааш нь чангаруулан ярьж сэтгэл санааг нь үймүүлж, гэр бүл дотор хардлага сэрдлэг үүсгэдэг. Энэ атаархах зан болон байгалийн унаган өгөгдөлтэй хүмүүс эмэгтэйчүүд болохыг Японы гэр бүл судлаачид тогтоожээ.
"Эр эм хоёрын дунд илжиг бүү жороол” гэсэн эртний сургаал монголчуудад бий.
Эртнээс Монголын ард түмний дунд ийм жороо байсан болоод ийм сургаал гарсан байх. Өвгөдийн сургаал ийм байхад өнөө муу найз хүүхнийхээ ярьж буй элдэв шалдав үгэнд хүлээцтэй тайван хандаж байгаарай. Амьдрал алагтай цоохортой.
Эрчүүд бол яахав дээ зайлуул, эхнэрүүдийнхээ фэн нь болчихсон, амьдрахын төлөө л яваа хүмүүс шүү дээ. Хэдийгээр монгол эр хүн бүхэн боломжийг алддаггүй, нүднээс нь далд гэм хоргүй хөдөлгөөн хийдэг ч тэр нь ямар хардлага төрүүлэх биш. Хардуулахааргүй найдвартай хийцгээдэг бололтой юм билээ.
Эрчүүд, эмэгтэйчүүдийг бодвол сэтгэл хямралд илүү өртдөг
Ойр дотны харилцаанд гарсан сайн муу аливаа хэрэг явдлын үед гэр бүл болоогүй эрчүүд эмэгтэйчүүдээс илүү сэтгэл санаа нь хямардаг болохыг эрдэмтэд нотолсон тухай «Journal of Health and Social Behavior» сэтгүүлд нийтэлжээ.
Сэтгэл санааны хямралын үед гэр бүлгүй эмэгтэйчүүд эсрэг хүйстэнтэйгээ шинэ харилцаа тогтоох эсвэл харилцаагаа таслахдаа өөрөө илүү нөлөө үзүүлдэг байна. АНУ-ын Флорида муж улсын их сургуулийн эрдэмтэн Анна Барретт, Робин Саймон нар мужийнхаа гэр бүл болоогүй 18-23 насны 1000 хөвгүүн, охины дунд санал асуулга явуулсны үндсэн дээр судалгаагаа гаргажээ.
Эрдэмтэд судалгаагаараа гэр болоогүй хосуудын бие биедээ нөлөөлөх сэтгэлзүйн ялгааг тогтоохыг оролдсон байна.
Эрийн цээнд хүрсэн ч эхнэр авч амжаагүй байгаа залуучууд эрэгтэй, эмэгтэй хэн нэгэнтэй сайдах муудах нь тэдний сэтгэлийн хөөрөл болон сэтгэцийн эрүүл мэндэд нь янз бүрийн таагүй нөлөө үзүүлж, эмэгтэйчүүдээс илүү их шаналдаг ажээ. Тэд ихэвчлэн архи, мансууруулах бодис хэрэглэн тайвшрахыг оролддог байна. Дөнгөж танилцах үед эрэгтэйчүүдийн сэтгэл илүү их хөдөлж, эмэгтэйчүүдийг бодвол эрэгтэйчүүдийн сэтгэлзүйн байдалд илүү тааламжтай нөлөө үзүүлдэг байна.
Мөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол гэр бүлийн гишүүд болон найз охидтойгоо харилцахдаа илүү дотно, итгэлтэй байдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Б.Учрал
BreakingNews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих