Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг "AFC Solidarity cup 2016” тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр 19:30 цагт Макао улсын багтай хийнэ.
Манай шигшээ баг Хятадын Чинхандао мужид 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд Малайзад очсон.
Монголын шигшээ багийн дундаж нас 22,8. Багийн хамгийн туршлагатай ахмад тоглогчоор А.Мөрөн нэрлэгдэж байна. Хамгийн залуу тоглогчид болох "Дэрэн” клубын 17 настай Б.Батмөнх, М.Жансерик нар шигшээ багт дуудагдсан.
Өмнө нь олон улсын тэмцээнд Монголын шигшээ баг ийм залуу бүрэлдэхүүнтэй оролцож байгаагүй.
Энэ жилийн "Хүрхрээ" дээд лигийн шилдгийн шагналуудыг авсан Б.Ариунболд, Д.Төрбат, М.Төгөлдөр, О.Мижиддорж нар багтсан. Энэ бүхэн үндэсний дээд лигийг ивээн тэтгэж, хүүхэд залуусын дунд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх их үйлсэд бодит хувь нэмэр оруулж буй "Хүрхрээ” брэндийн хамт олны ач тус гэдгийг дурдах нь зүйтэй.
"Хөх чононууд" Макао, Шри Ланк, Лаос улсын шигшээ багуудыг оноогоор тэргүүлж чадвал цааш шалгарч, дэлхийн чансаагаа ахиулах боломж манай залуусын өмнө нээлттэй байна.
Өнөөдрийн Макаутай болон зургаанд Шри Ланктай, есөнд Лаостай хийх тоглолтуудыг дараах холбоосоор http://the-afc.com/competition/afc-solidarity-cup зочилж үзнэ үү.
zaluu.com
MONGOLIAN FOOTBALL FEDERATION
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих