Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замыг зургаан компани өнгөрсөн оноос эхлэн хэсэгчлэн гүйцэтгэж байгаа билээ.
Үүнд "Бадрах Ойл” ХХК 53 км, "Арж капитал” ХХК 25 км авто замыг ашиглалтад оруулаад байна. "Өвөр залаат” ХХК-ийн 23 км болон "Насны зам” ХХК-ийн 27 км авто замын хучилтын ажил дуусах шатандаа байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орно гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Харин "Хансуун зам” ХХК-ийн барьж буй 14 км авто зам суурийн ажлын шатандаа явж байгаа нь тус компанийн хөдөлмөр зохион байгуулалт муутай холбоотой гэлээ. Аравдугаар сарын 25-ны өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 25 км замыг "Арж капитал” ХХК барьж ашиглалтад оруулснаа Зам тээврийн хөгжлийн яам, Дорнод, Сүхбаатар аймгийн холбогдох мэргэжилтнүүд улсын комиссын бүрэлдэхүүнд хүлээлгэн өглөө.
Б.Отгонбавуу
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих