Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцсэн. Хуулийн төсөлд ахмадуудад олгох "Насны хишиг”-ийг 70 наснаас ойлгох байсныг 65 наснаас эхэлж олгохоор болсныг гишүүдийн олонхи дэмжсэн. Энэ нь төсөвт хүндрэл учруулах болохыг ч Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд хэлж байлаа. Төсөвт "Насны хишиг”-ийг олгоход 21 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн байгаа аж.
"Насны хишиг”-ийг билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 65-69 настай ахмадуудад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадуудад 100 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад 200 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Тэгэхээр ахмадуудад Цагаан сар, Үндэсний баяр наадмын өмнө "Насны хишиг”-ээ авахаар болж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20451
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих