УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар 2017 оны төсвийг хэлэлцсэн.
Ингэхдээ Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг дэмжиж, 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэв. Улмаар гишүүд байр сууриа илэрхийлэн, Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг дэмжих баталсан юм. Ингэснээр одоогийн байгаа төсөвт нь 5.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөн Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхээр боллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгуулагдан Хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд шалгалт хийж, зөрчилтэй төвүүдийг зөрчлөө арилгахыг сануулан ажиллаж байна.
Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх шийдвэр гарсан нь "цоожтой” хаалганы цаана үлдэх 10000 гаруй хүүхдийн хувь заяаг нааштайгаар эргүүлж чадлаа.
Б.Анир
uls.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих