Реалити шоуны од, цуутай хүүхэн Ким Кардашьян Францын нийслэлд дээрэмчдийн халдлагад өртсөнөөс хойш бараг сарын хугацаа өнгөрч байна. Тэр дуулиант хэргээс хойш, Ким олны өмнө огт харагдаагүй бөгөөд салж хагацдаггүй нийгмийн сүлжээндээ ч зураг хөргөө оруулахаа болиод байсан билээ.
Тэснэ, тэснэ гэхэд яаж ийм удаан тэсэхэв гэсэн шиг "Кардашьяны гэр бүл" реалити шоуныхаа зураг авалтад саяхан оролцсон бол өчигдөр нийгмийн сүлжээндээ эргэн ирж, шинэ зургаа Фэйсбүүк хуудсандаа оруулсан байна.
Харин хэзээ Инстаграм хуудсандаа зураг оруулна, тэр цагт л хуучны Ким хэвийн байдалдаа орлоо гэсэн дүгнэлтийг хийж болно хэмээн сэтгүүлчид ярилцаж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20463
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих