Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр уг төсөл санаачлагч Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ "2017 онд эдийн засгийн хамгийн хүнд үеийг бид даван туулна. Тиймээс Монголбанкнаас мөнгөний бодлогоо зөөлрүүлэх арга байхгүйг та бүхэн ойлгох хэрэгтэй. Төрийн өмчит хувьцаат компанийн алдагдлыг бууруулж ашигтай ажиллуулах талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шуурхай ажиллаж байгаа. Хувьчлах компаниудыг тухайн үнийн саналаар нь худалдахгүй. Харин нээлттэй дуудлага худалдаа зарлаад өндөр үнэ, хамгийн сайн нөхцөлтэй, менежмент хийх компанид худалдах болно. Сургуулийн өмнөх боловсролын тухайд Засгийн газрын мөрийн хөтөлбөр хүрээнд 2020 он гэхэд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. 2017 он гэхэд ерөнхий боловсролын гурван ээлжээр ажиллаж байгаа сургуулийг хоёр ээлжид шилжүүлэхээр холбогдох яамдад чиглэл өгч ажиллаж байна" гэлээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20486
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих