Өнөө жилийн өвлийг хүндхэн жил болох төлөвтэй байна хэмээн албаныхан онцолж байгаа юм. Ихэнх нутгаар цас их хэмжээгээр орох төлөвтэй байгаа бөгөөд малчдад Онцгой байдлын газраас болон Ус цаг уурын хүрээлэнгийн газраас цас ихтэй хүйтэн өвөл болно гэдгийг анхааруулсаар байгаа билээ.
Энэ жил малчид 1.2 сая тн өвс, 100.0 мянган тн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 284 мянган тн хадлан /24 хувь/ бэлтгэжээ. Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32 мянган тн өвс, 13 мянган тн тэжээл бэлтгэхээс 3722 тн өвс, 504 тн тэжээлийг бэлтгээд байна. Энэ жил нийт нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх бол 14 аймгийн 47 сумын 4.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байгаа аж.
О.Сайхан
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих