Монгол улсын Төрөөс соёл, урлагийн талаар баримтлах бодлого, Монгол улсын Засгийн газраас батлан гаргасан "Сонгодог урлаг” үндэсний хөтөлбөрийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх мөн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажлын хүрээнд олон нийтийн Сонгодог урлаг, сонгодог хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, сонгодог урлагийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Дорнод аймгийн Хөгжимт театрын уран бүтээлчдээс цуврал зорилтот тусгай тоглолтуудыг зохион байгуулж байна.
Тоглолтын хөтөлбөрт дэлхийн болон Монголын сор болсон хөгжмийн Зохиолчдын шилдэг сонгодог бүтээлүүд багтсан. Тухайлбал. И.С БАХ, В.А Моцарт, П.И.Чайковский, Ж.Бизе, И.Штраус зэрэг дэлхийн алдартай хөгжмийн зохиолчын шилдэг бүтээлүүд мөн ТШ,УГЗ Б. Шарав, УГЗ. Э Чойдог, ТШ,УГЗ З Хангал зэрэг монголын сор болсон хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс тоглогдох юм. Тоглолт 2016 оны 11-р сарын 07-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын дуустал үргэлжлэнэ.
Цуврал тоглолтуудын хүрээнд Нийгмийн салбар- Боловрол, Эрүүл мэнд, ахмад, хүүхэд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн удирдах албан тушаалтны төлөөлөл
Төрийн болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвлийн ажилтан, албан хаагчдын төлөөлөл
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Хэрлэн сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчид хамтран ажилладаг байгууллага иргэд олон нийтийн төлөөлөл, байгууллага, хамт олон, иргэдэд зориулж тоглогдох юм.
Тоглолтын мэдээллийг Хөгжимт драмын театрын Маркетингийн алба 9958-4252,8080-5201/ажлын цагаар/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих