Сүр дуулиантай шатсан Бөмбөгөр худалдааны төвөөс хойш нам жим байсан Г.Алтан хэмээх бизнес эмэгтэйн талаар сүүлийн үед шуугих болсон. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийн даргаар томилогдох гэж байна, Төрийн банкыг хувьчилж авах гэнэ гэх мэтээр бичив. Түүнийг ичээнээс нь гаргасан үйл явдал Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг монгол компани худалдан авсантай холбоотой. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Эрдэнэтийн талаар мэдээлэл цацах болсонтой уялдаад өөрийн хүнийг саалийн үнээний эздийн нэг болгох санаархал гэх хардлага шууд дагалдсан. Үүнийгээ ч батлах мэт Г.Алтанг Увсын фракцтай холбогдуулан гаргаж ирсэн нь олны гайхшралыг төрүүлсэн юм. Харин энэ мэдээллийг үгүйсгэж Ц.Нямдорж мэдэгдэл хийснээр жинхэнэ үйл явц нь ил болох шинжтэй. Гадна харагдах байдал ингэж өрнөсөн ч цаад учир шалтгаан нь өөр бололтой.
Ц.Нямдоржийг "түрээсийн байранд амьдардгийг” бүгд мэднэ. Харин энэ байрны нэг эзэн Г.Алтан хатагтай бөгөөд, түүнтэй холбоотой олон мэдээллийн дараа тэрээр Ц.Нямдоржийг байраа суллаж өгөхийг шаардсан тухай тодорхой хүрээнийхэн ярих боллоо. Увсын фракц энэ мэтчилэн хагаралдаж олны үднээ харагдах нь сөрөг үр дагавар ихтэй хэмээн сандралдаж, Ц.Нямдорж, Г.Алтан нарыг эвлэрүүлэх тохиролцоо хөшигний цаана олон хувилбараар яригдаж байгаа тухай ч жиг жуг хийх болов. Ямартай ч Ц.Нямдоржийн асаасан цогийг дүрэлзүүлэх эсэх нь "Увс хүмүүс” болоод Г.Алтан нараас хамаарч, хэсэг хугацаанд дотоод асуудлаа шийдвэрлэхээр болжээ. Үүнд Г.Алтанг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилуулах асуудлыг орхиж, Төрийн банкыг хувьчилж авах тухай түлхүү яригдах талаар дотоод эх сурвалжийн мэдээлэл бий.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих