Эрт дээр 90-онуудад Москвад хийсэн хуучин ярилцлага сэргээхээр шийдлээ.
Юмыг эргэцүүлэн бодож аливaа юмс үзэгдлийг харааж эсвэл магтаж биш, зөвхөн хар цагаанаар хардаг сэтгэлгээний моно-изм бус, олон талаас нь бодох чадвартай ухаалаг сэхээтэн монголчуудад маань бас нэгийг сануулах боломж гэж энэхүү ярилцлагын багаахан хэсгийг дурсамжийн богцноосоо гаргалаа.
Эхлээд төрлөө ахиулхад суралц
Эрх чөлөөнд дараа нь эрмэлз
Энэ мэтийн эрэмбээр явбал
Эрхбиш Гэгээрэлд зөвөөр хүрнэ хэмээн сургасан хутагт гэгээн багш нарын мэргэн цэцэн үгсийг тунгалаг оюунаараа тунгаацгаая бугдээрээ 1990-94 онуудад Москвад урлаг судлалын хурээлэнд аспирантурд сурч , хажуугаар нь Москвагийн радиогийн тусгай сурважлагч хийж байлаа.
Известия, Эхо планеты сэтгүүл сонинтой хамтран ажиладаг нийтлэл, эргэцүүлэл, мэдээ маань хэвлэгддэг байлаа. Мөн шулуун шударгаа өндөр зарчимч, хатуу шаардлага тавин ажилладаг, Монголын төлөө хатуу байр суурь барин хамгаалдаг Элчин зөвлөх сайд Ж. Энхсайхан, түүхийн түмэн нугаачаа амьдарлын зовлон жаргал бүхнийг эгэлгүй туулан үзсэн ШУА ерөнхийлөгч асан академич Ширэндэв нарын шүтэн бишрэгч, Монголын жинхэнэ оюун санааны элит, залуу хүний улгэр дуриалал хэмээн итгэдэг нэгэн бээр байв даа. Өдгөө ч тийм бодолтой хэвээрээ .
Тухай уед Москвагийн Радиогийн МОНГОЛ хэлний редакцийн эрхлэгч И.Т. Кунавин мөн эрдэмтэн түүхч судлаач Б.Сапунов нар А.И Цэдэнбал-Филатоватай урьдчилан ярилцаж миний тухай хэлсэн байсан учир түүнтэй цөөн бус удаа Москвад уулзаж ярилцах боломж 1993-1994 оны уед олонтаа надад тохиосон юм.
МОНГОЛЫН төр засгийн тэргүүний гэргий , одоогийнхоор бол Тэргүүн хадагтай, Хүүхдийн төлөө фондын даргаар олон жил ажилласан , МОНГОЛЫН түүхийн амьд гэрч , социализмийн түүхийг бүтээгч тэрбээр олон янзаар хэлэгдэж яригддаг байсан түүхэн хүнтэй уулзах маш их сонирхолтой байлаа .
Түүхэн сургамж, сургаал, амьд түүх, алдаа онооны дэнс хийх боломж шүү дээ гэж бодож байлаа.
Тэрбээр намайг уриалгахан хүлээн авсан бөгөөд бид илэн далангүй санал бодлоо солилцож амар тайван ярилцаж байсан учир ярилцлагаа гэхээсээ илүү хөөрөлдөн болсон юм.
ЖЖ- Анастасия Ивановна , анх хэрхэн Ю.Цэдэнбал даргатай танилцсан юм бэ ? гэхэд
А. Филатова - Тиймээ , Москвад хөнгөн үйлдвэрийн яаманд би комсомолын дарга байсан бөгөөд манай хамаатан Важновынд залуухан Цэдэнбалтай танилцаж , дотносож , улмаар бид гэр бүл болж ,бүүр 1947 И. Сталин бидний гэр бүлд зөвшөөрөл өгч Монгол улсын зүг явсан билээ . ( Сталин хүртэл зөвшөөрөн гэсэн үгэнд А.И. Филатова их ач холбогдол өгч байв )
ЖЖ-Яагаад И.Сталин зөвшөөрөл өгч байга аа юм бол ? гэж асуухад
Би чинь Зөвлөлт Холбоот улсын Иргэн хүн шүү дээ ! гэж хариуллаа .
А.Ф. - Москвад амьдарч байсан залуухан бүсгүйд шууд Төв Азийн нүүдэлчин уламжлалтай улсад очих ямар байх вэ ? бодоод үзэл дээ ..
ЖЖ - За та манай МОНГОЛд анх ирээд ямар сэтгэгдэл төрөв ? Таны анхаарлыг юу татав ?
АФ - Дэлхийн 2-р дайны дараа хэцүү уе шүү дээ .Улаанбаатар дундуур тэмээн жин явж байдаг байсан нь надад сонин санагдаж байв . Бид одоогийн Төв Банкны байранд орж амьдарсан. Яг хоёр давхарт нь , одоо хүртэл би санaдаг юм гээд санаа алдаж байлаа..Цэдэнбал маань МОНГОЛ Банкинд ажиласан шүү дээ.
АФ - Аа- тийм , гэхдээ юу юунаас МОНГОЛ хүүхдүүд хамгаас өхөөрдөм хөөрхөн байсан хүүхэд том болоод социально монголчууд өндөр болон өсдөггүй , цөөнгүй намхан , майга байдагт их л гайхаж байсан бөгөөд энэ нь витамины дутагдал , сүүн , загасан тэжээл бага хэрэглэж ирсэнийх хэмээн мэдсэн юм .
Мөн урлаг соёлын сонгодог хүмүүжил энэ шинэ МОНГОЛЫН ирж яваа залуу уеийхэнд юу юунас чухал хэмээн бодож байлаа. Энэ сэдэл намайг Хүүхдийн төлөө фондыг санаачлан байгуулахад хүргэсэн .
Улаанбаатар 60-70-80 онуудад л түргэн хөгжиж өнөөгийн зөв зохион байгуулалтанд орсон шүү дээ. Мөн би хотын төвд заавал цэцэрлэг байх ёстой гэж зүтгэсээр Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийг зохион байгуулах талаар шаргуу хөөцөлдөж байгуулцсан юм даа.
ЖЖ- Манайд одоо зарим нь Цэдэнбал даргын уед , мөн таны санаачлага оролцоотойгоор Монголын багачууд бид цэцэрлэг яслиар дуталгүй эрүүл саруул өсөж зунд нь хүүхдийн зуслангуудад дутагдах гачигдах юмгүйгээр хамгийн сайн хоол ундаар хооллож жаргадаг байлаа гэх олон л хүн байх .
Тэр үед одооных шиг хүүхдээ цэцэрлэгт өгөх азаа үзэх нь бүү хэл үр хүүхдээ цэцэрлэг яслид өгөөгүй эцэг эхчүүдэд бараг л хариуцлага тооцох шахуу болдог байсан.
Цэцэрлэг ясли бол үнэгүй хоол бол маш сайн дээд зэргийн эрүүл, цэцэрлэгтэй ирсэнийхээ төлөө өдөр бүр баавгайтай чихрээр шагнуулдаг. Хүүхэд бүр улсын анхаарал халамжинд аз жаргалтай байдаг байсан. Монголын хүүхдүүдийн төлөө биечлэн анхаарал тавьж хөөцөлддөг байсан.
Хүүхдийн зуслангуудад өдрийн нэгхэн төгрөгөөр амардаг байсан бөгөөд хүүхдийн төлөөх бүхий л зардал төсвийг өөрт байгаа эрх мэдэл боломжийг бүрэн дүүрэн ашиглахдаа зөвхөн Монголын төлөө л байсан гэх хүн байхад Орос гэдгээр нь ад үзэх, хийсэн бүтээснийг үгүйсгэж Англи , Франци , Америкийг дагасан бол Монгол маань илүү их хөгжих байлаа ч гэх олон хүн ч байгаа .
А.Ф- За тэр орос гэж дайрдаг ч бүүр эртний хэрэг л дээ . Чиний хайрт баш Б. Ширэндэв хүртэл тэгж боддог байсан шүү дээ
ЖЖ- Та яагаад тэгэж бодов ?
А.Ф. - Үгүй би чинь өөрөө хажууд байсан юм чинь . Цэдэнбалын залуу насны найзууд гэх
Б. Ширэндэв , НАX-яамны сайд байсан Цэдэв бас өөр хэн хэн ч байлаа манайд баяраар Их Тэнгэрт зочлож ирж дайлуулан нилээн халамцаж ирэхэд нь одоо болно тарцгаа гэсэн юм гэтэл тэд уурлацгааж
Чи юу мэддэг юм ? Чи энд Москвагаас Цэдэнбалыг , биднийг тагнах гэж суугаа гэж хашгиралдаж байсан. Сандарсандаа
Би уйлан гүйн гарч байсан юм даа .
Мөн Москвад биднийг амралтаар ирэхэд Цэдэнбалд минь миний тухай хов живийн чанартай зурвас хүртэл бичиж хаалганы завсар үлдээсэн байдаг байлаа. Хүний амьдарлын олон зүйлыг үзсэн. Энэ амьдрал.
Гэхдээ монголын хүүхдүүдийн төлөө , тэдний эрүүл саруул , өсгөлүүн , ээж нарын цалинтай амралт хууль ёсоор аваж байхын төлөө , Монголын ирээдүйн төлөө байдагаараа зүтгэсэн нь үнэн. Хуримын ордон, Залуу техникчдийн ордон, Хүүхдийн ордон, Найрамдал зуслан , Хүүхдийн Парк , 18 аймаг болгон хүүхдийн ясли цэцэрлэг, Хөгжим бүжгийн дунд сургууль , Сонгодог урлагийн театрын гээд олон зүйлийг бүтээх, сайжруулаxын төлөө ажиласан даа.
Нэрээ чи чинь бас уучлаарай урлагийн хүн билүү ?
ЖЖ-Тиймээ бас би урлагийн хүн . Аав маань ч урлагийн хүн , найруулагч багш . Өвөө маань киномеханикч. Гурван уерээ кино , театр , урлаг судлал , соёл - урлагийн салбарт .
АИФ- Ахан. Сонгодог урлагын Театрыхан бидэнтэй их ойр байсандаа .. ( санаа алдав)
Манай Хүүхдийн төлөө фондын албан өрөөнд балетмейстер Жамьяндагва шинээр бүтээх гэж байгаа балетаа бүүр бүжиглэж үзүүлэж байлаа шүү дээ.
ЖЖ- Монгол ухаан гаргаж дээ .
А.Ф. - Тэр уед бүх юманд хатуу хяналт тавьдаг байсан шүү дээ. Миний дэмжлэг хэрэгтэй байсан болоод тэр байх . А-тийм мөн чамд сонирхуулаж хэлэхэд одоо энэ шинэ хүчнүүд гэх залуусын нэг Даваадоржийн Ганболд чинь энэ манай хүү Владиславтай хамт өссөн гэж хэлж болохоор өссөн юм шүү дээ. Аав Даваадорж доктор ч мөн манай дотны хүн , эдийн засгийн зөвлөх нь гэж хэлэхээр байсан. Эдийн засгийн ухааны эрдэмтэн . Цэдэнбал маань их үнэлдэг байсан шүү
Он у нас ходил ходил ниже травы тише воды ( уснаас аядуу өвснөөс намхан ) по ковру .. гэж нэмж хэллээ .
ЖЖ- Их Дорнын ухаан гаргаж дээ / Восток дело тонкое...
А.Ф.-Монгол Англи , Америк , Францыг дагасан бол .. гэхийн хувьд мэдэхгүй ээ ... мэдэхгүй, Африкийг л санал даа ...гэлээ .
Энэ уеээр Владислав Цэдэнбал хүү нь намайг дуудаж би түүнийг дагаж нэг том сэлүүхэн өрөөнд орoход тэрбээр кино проектор асааж - 1944 онд БНМАУ-д анх АНУ дэд ерөнхийлөгч Хэнри Уоллес айлчилсан баримтат кино гаргаж , хулээн авалтын дараа бололтой том эрээн асар майхнаас маршал Чойбалсан , Хэнри Уоллес нар гарч ирхэд араас нь цагаан хослолтой залуухан Ю. Цэдэнбал даргыг гарч ирхэд Владислaв -Папа выходит , папа...гэж миний мөрийг сэгсрэн сэтгэл хөдлөн хэлж байхад тэрээр аавдаа хичнээн хайртай байсаныг би мэдэрч билээ.
Мөн тэрээр надад аавынхаа Маршалын кортик чинжаалыг үзүүлсэн юм.
Биднийг буцан орж ирэхэд А.И. Филатова - Слава бол миний хүү , Зориг бол аавын хүү байгаа юм гэж хэлээд инээмсгэлэж байлаа .
Надад энэ гэр бүл хорвоо дэлхийн олон зуун мянган жирийн сайхан гэр бүлээс юугаараа ч ялгагдахгүй энгийн сайхан хайрын дулаан харилцаатай гэр бүл юм даа гэж тэр агшинд бодогдож байлаа ...
Монголчууд маань аливааг хараан загнаж цээжээ балбан агсрах биш олон зуун дамжин ирсэн төрт ёсны түүхэн эрины туршид удирдагч , жанжин , ноёд , хаад, дарга тэргүүнүүдээ айвуу ажиглаж, тэднийгээ тойрон бат бэх баг эрхэм дээд нөхдийн хүрээ үүсгэж , улс гэр , үндэстнийхээ төлөө бүтээсэн түүхэн бүтээлийг, олон талт үйлсийг мэргэн уханаар дүгнэн цэгнэн, эрхэм дээд оюунлаг үйлсээ хийморьлог Тэнгэрлэг хэмээсэн концепций - томьёгоор нэрлэж байсан болов уу .
Аливаа ухаарал бодол гүн ухааны сэтгэлгээгээр хүлээн авах оюуны цар, тэвчээр, сэтгэлгээний хүч , аль эртний дэлхийг засаж явсан Их МОНГОЛЫН агуу түүх бус өнөөдрийн коммунист тогтолцооноос чадан ядан ардчилал зах зээл рүү шилжилт хийж буй өнөөгийн Монголын жинхэнэ бодит улс- төр, эдийн засгийн байдалыг зөв дүгнэн , туураг тусгаар улс төрийн бодлого, нийгмийн урсгалыг зөв зална гэдэгт итгэн дэмжигч нь билээ .
Зэмлэн буруушааx , сэтгэл хөдлөл, хувийн сэдэл , эрх ашиг , өөрт л тохиолдсон гай зовлонгоор нийгмийн улс гүрний бүх зүйлыг цаг уе түүхэн нөхцөл байдлыг огт огоорохгүй зөвхөн өнөөдрийн өндөрлөгөөс бүхнийг дүгнэн гэвэл гоомой тоогүй зүйл болмүй хэмээн бодмой.
Түүхийг цомнон эмхэтгэж, сурвалжлан задлан шинжэлгээ хийж Монгол орныхоо хийгээд дэлхийн хоёр агуу их гүрэний дунд гал алдахгүй авч явах их ухаан улс төр эдийн засаг нийгэм соёлын түүхэн үйл ажиллагаанд утга учиртай хандах нь ирээдүйд Зөөлөн айн хүч - Soft Power гэx Америкийн онол сэтгэлгээний үйл ажиллагаа тогтолцоотой ч бас зохицон ажилаж Монгол үндэстнээ монголоор нь аван явах хөгжих эх суурийг тавих буйзаа гэдэгт итгэдэг.
Энэхүү ярилцлагa нь аливаа хүн нийгэм , ус орныхоо төлөө , үр хүүхдийн төлөө бүтээхүйд хүвь хүний хүчин зүйлыг ойлгоход ач холбогдолтой болов уу
Аливаа зүйл савнасаа халин урсаж , жамаараа бус дураараа явбаас бас л алдаа эндэгдэл хийж түүх өөрөө шийтгэдэг гэсэн сургамж буй .
А.И. Цэдэнбал-Филатовагийн үйл ажиллагаа ч мөн ялгаагүй ээ.
Бид өнөөдөр хүнийг муулах сайшаах магтах буруутгах биш хийсэн бүтээсэн бодосон санасан зүйл нь хэрхэн нийгэмд , улс эх орны хөгжил дэвшилд очиж вэ гэдгээр дүгнэх урагшаа явах урт бэрх замд сургамж, сэтгэлгээний луужин , оюун бодлын газрын зураг байх ёстой болов уу
Монгол төр , нам засгийг 44 жилийн турш тэргүүлсэн Ю. Цэдэнбалын 100 жилийн ойн жилд цагтаа Бурхан мэт тахин шутэгдэж байсан хумүүн тогтолцоо өөрчлөгдөн цаг хувирхад Буг мэт зэмлуулэн зөв буруу хэмээн хоёр тал болгон улайран маргаж байхын оронд угаасаа хэнд эрх мэдэл буй түүнд нугэл бүй хэмээх мэргэн хэлцийг санаж түүхийн бодит байдалыг бас давхар бодолцон аливаа зүйлд зөвхөн хар цагаан өнгө биш солонгын долоогоос ч их үй тумэн өнгө ухаант мэлмийтний өмнө буй гэдгийг санагтун.
Нэгэнтээ түүх болон өнгөрсөн зүйлээс бид сургамж аван дахин алдахгүй нь төлөө явах нь мэргэдийн ухаан билээ. Араатан амьтан ч архиран дайрч чадна, хүн байхын утга учир мөн чанар эргэцүүлэн холч уудам ухаанаар тунгаан бодохуйд шүү дээ
Амьтан бүхэн өөрийн асуултыг
Ам амандаа ангид хэлэхэд
Аврагч Будда нэг л үгээр
Алинд нь таарах хариуг өгдөгөө гэсэн байхыг болгоогтун
Хүний зовлон жаргал сүлэлдсэн замбуулин хорвоод өөрийн зам үйлсээ эрэн харж санаа сэдэл авахад хэрэг болтугай хэмээн итгэж энэ ярилцлагын бяцхан хэсгээс нь бичиглэлээ .
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих