НЬЮ-ЙОРК./TASS/. Нью-Хэмпшир муж улсын гурван жижиг сууринд болсон санал хураалтын дүнгээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж буй Дональд Трамп тэргүүлж байна.
Миллсфилд гэдэг бяцхан сууринд болсон санал хураалтын дүнгээр Трамп ялсан бол Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон Диксвил-Ноч болон Хартс Локейшн гэдэг хоёр жижиг сууринд ялалт байгуулсан байна.
Харин нийт дүнгээр, гурван суурингийн сонгогчдын 32 нь Трампын төлөө, 25 нь Клинтоны төлөө саналаа өгчээ.
Дашрамд дурдахад, Нью-Хэмпшир муж улсын хуульд зааснаар, 100 хүрэхгүй оршин суугчтай суурингуудад сонгуулийн санал авах байруудыг шөнө дундаас хойш нээж, нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн сонгогчид саналаа өгч дууссаны дараа санал авах байруудыг хаадаг аж.
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20539
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих