"Жаст”-ын захирал асан Ш.Батхүүгийн хэрэгт төрийн албан хаагчдаас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан Т.Ганболд, ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар нарыг холбогдуулан шалгаж байгаа талаар Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлэв. Одоогийн байдлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх яригдаж байгаа учир Д.Сугар албан ёсоор ирж мэдүүлэг байцаалт өгөөгүй байгаа юм байна. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Т.Ганболд гэдэг хүнтэй холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ. Гэхдээ хэргийг харьяаллын дагуу Дарханы цагдаагийн байгууллагад шилжүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн тусгаарлажээ. |

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих