Эрүүл мэндийн даатгалыг иргэд хэдэн жилээр ч төлөхгүй явж байгаад нөхөж төлж болдог байсан. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар шинэчлэгджээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн даатгал нь шинэ хуулиараа иргэн тухайн жилдээ эрүүл мэндийн даатгалдаа хамрагдаагүй тохиолдолд торгуультай болсон тул эрүүл мэндийн даатгалдаа хамрагдахыг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс сануулж байна.
Мөн оюутнууд энэ жилээс өөрсдөө эрүүл мэндийн даатгалаа төлдөг болно. Тиймээс ажил мэргэжилгүй иргэн, оюутан, хувиар бизнес эрхлэгчид энэ ондоо багтааж эрүүл мэндийн даатгалаа төлөх ёстой юм байна. Хэрвээ даатгалаа төлөөгүй тохиолдолд 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлөх болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих