Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг яг одоо хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байна. Тэрбээр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ нэгэн сонирхолтой мэдээллийг онцоллоо. Тодруулбал, Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарласан юм.
Тэрбээр хэлэхдээ "Шударга ёсыг тогтоохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Шударга бус байдал хэрээс хэтэрч байгаа тул гэнэт ийм шийдвэр гаргахад хүргэлээ" хэмээн мэдэгдлээ. Гэхдээ түүнийг нэр дэвших асуудлыг намаас нь албан ёсоор шийдвэрлээгүй бөгөөд өөрөө хувиараа энэхүү шийдвэрийг гаргаад байгаа аж. Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг парламентэд суудалтай намуудаас эцэслэн шийдвэрлэх ёстой байдаг юм.
Яг одоо Н.Алтанхуягийн мэдээлэл үргэлжилж байна. Энэ талаарх мэдээллийг бид тун удахгүй дэлгэрэнгүй эргэн мэдээлэх болно.
Б.Чимэг
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих