Ахуйн үйлчилгээний салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажиллагсадын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэн, хамтын ажиллагааг сайжруулж, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяныг аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү аян ахуйн үйлчилгээний цэг, салбарт ажиллагсдад хийсэн бүтээснээ иргэдэд таниулж сурталчлах, харилцан суралцах, хамтарч хөгжих боломжийг олгож, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, соёл, чанар стандартыг мөрдөж, ур чадвараа дээшлүүлснээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, борлуулалтын орлого нэмэгдэж салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах үр дүнг гаргах зорилготой юм.
Аяныг Хэрлэн сумын ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн
газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний
газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Политехник коллеж, МСҮТ, Ахуйн
үйлчилгээний мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллага, ТББ-ууд
хамтран зохион байгуулж байна.Аяны нэг хэсэг болох "ЯВУУЛЫН АХУЙН
ҮЙЛЧИЛГЭЭ"-ний 2 баг Халхгол Матад, Чулуунхороот, Гурванзагал сумдын
иргэдэд үйлчлэхээр аяны замд өнөөдөр гарлаа.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн явуулын ахуййн үйлчилгээний багт гарч
байгаа ахуйн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж ярилцан, амжилт хүсч үдлээ.
dornodmedee.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих