Саяхан анхны уран бүтээлээ сонсогчдод хүргэн алга ташуулж байсан "Авьяаслаг Монголчууд" шоунаас төрсөн эгэл од А.Отгонбаяр халдлагад өртжээ. Түүний дуулсан дууг зохиосон залуу зодсон талаар тэр өөрийн цахим хуудсандаа бичиж "Миний дууг устгаарай" гэсэн байв. Гэвч постоо удалгүй устгажээ. Эгэл гэр бүлээс гаралтай, гэр хороололд ижийтэйгээ амьдардаг эглийн эгэл авьяаслаг хүү шоуны дараа СУИС-т суралцах урилга гардсан. Улмаар санхүүгийн нөхцөл боломжоос шалтгаалсан уу уран бүтээл хийж амжаагүй байсан билээ. Ядарсан хүнд ноён олон гэгчээр дууг нь олны хүртээл болгож байхад дуучнаа зоддог тэр хүн олны дургүйцлийг ихэд хүргэв. Постоо устгасан нь ч бас дарамтлуулснаас болсон биз ээ.
Г.Тэргэл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих