АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуульд нэр дэвшмэгцээ хамгийн гол амлалтуудынхаа нэгийг зарласан. Тэр нь Мексикийн цагаачдын эсрэг арга хэмжээ авна, хоёр улсыг холбосон хил дээр хана барина гэж амлалт өгсөн нь юм. АНУ, Мексик улсуудын хилээр зөвхөн мексик ч бус асар урт зам туулсан Латин Америкийн орнуудын цагаачид нэгдсэн улс руу орж ирдэг билээ.
Тэгвэл тэдний АНУ-д орох замыг хаах Д.Трампын ярьсан ханыг Мексикийн нэгэн дизайнер ийнхүү зуржээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө төсөөлөхөд бэрх байсан хана одоо харин бодит зүйл болоход ойрхон ирлээ.
Нийт 1534 км хил дагуу ийм хана босгох бөгөөд бүх зардлыг АНУ-ын Засгийн газар даана. Учир нь Мексикийн төрийн тэргүүн Энреки Пена Ньето хэрвээ ийм хана босговол улсынхаа зүгээс зардал гаргахгүй гэж мэдэгдсэн билээ.
АНУ, Мексикийн хил дээр босгох хана бодит зүйл болох уу
Ханын барилгын ажилд 19-32 тэрбум ам.доллар зарцуулах шинжтэй бөгөөд үүнийг барьж дуусгахын тулд 16 жил хэрэгтэй. Харин ашиглалтад орвол 21 мянган хүн ажилтай болох бөгөөд жил бүр дунджаар 2.72 тэрбум ам.доллар төлнө гэж тооцоо гарчээ.
Мөн Д.Трампын саналаар 11 сая хүнийг багтаах цагаачлалын нүсэр том шорон барихаар төлөвлөж байгаа ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих