Уг арга хэмжээний онцлог нь Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хүндэтгэн үзэж энэхүү өдрийг тэмдэглэсэн байна. Мөн Чингис хааны тахилгыг монгол лам нар зохион байгуулсан аж.
Эзэн богд Чингис хааныг монголын буддизмд Очирваань бурханы хувилгаан гэж үздэг. Үүнээс улбаалан түүхэн эх сурвалжаас мөшгөвөл Өгөөдэй хааны эхлүүлсэн Чингис хааныг тахих тахилгын зан үйл 700 гаруй жил үргэлжлэхдээ Хубилай хаанаар дамжин хөгжиж явсаар буддын шашны зан үйлээр тахидаг болж судар ном нь зохиогджээ.
Автай сан хааны үед Чингисийн тугийг тахидаг тусгай лам нар байсан бол, Сэцэн хан аймагт 1863 онд То Ван Тогтохтөрийн байгуулсан "Туг Чингисийн сүм"-ийн бүх зан үйл 1937 он хүртэл тасралтгүй буддын дэг ёсоор явж ирэхдээ монгол лам нар жилд 5 удаа Чингис хааныг тахиж байсан нь монголын бас нэгэн соёлын томоохон үйл хэрэг байсан байна.
Уг тахилгын ёслолыг дэмжиж Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа элчин сайд мэндчилгээ дэвшүүлж, өргөмжлөлт консул баяр хүргэж, хилийн чанад дахь төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл дэмжиж оролцсон бол, Америкийн монгол холбоод дэмжиж хамтран зохион байгуулсан өргөн цар хүрээг хамарчээ.
Анх удаа тэмдэглэсэн Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр гадаад оронд байгаа монголчуудад хараахан тэмдэглэж сураагүй шинэхэн баяр байснаараа онцлог болжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих