Иракийн Терроризмтой тэмцэх агентлаг Мосул хотын зүүн хэсэгт явуулж байгаа цэргийн ажиллагаагаа зогсоосон боловч Иракийн цэргийн хүч тухайн районоос гарч яваагүй гэдгийг мэдэгдлээ.
Терроризмтой тэмцэх хүчнийхэн Мосул хотын Аль-Интисар, Аль-Самах аль Тания дүүргүүд болон тус хотын зүүн хэсэг дэх радио, телевизийн цогцолбор руу ажиллагаагаа чиглүүлж байна гэж Иракийн армийн ахмад мэдэгдсэн байна.
"Лалын улс” бүлэглэлийн босогчид энгийн иргэдийг бамбай болгон ашиглаж, дээрх цогцолборыг хонгилын сүлжээ болгосон байгаа тул Иракийн терроризмтой тэмцэх агентлаг ажиллагаагаа түр зогсоожээ.
Босогчдын тавьсан занга, замын хажууд байрлуулсан тэсрэх бөмбөг, амиа золиослох халдлага зэргийн улмаас Иракийн Терроризмтой тэмцэх хүчин хүн хүч болон материалын нэлээд хохирол амсчээ. "Лалын улс” бүлэглэл мөн ихээхэн хэмжээний хохирол амссан боловч тус бүлэглэлийн гол хүч хөлсний дайчдаас бүрддэг учир энэ хохирол тус бүлэглэлийнхэнд сэтгэлзүйн хувьд тийм ч хүнд цохилт болоогүй аж.
Дээрх эх сурвалж ярихдаа, Иракийн хүчнийхэнд үзүүлж буй АНУ тэргүүтэй эвслийн хүчний агаарын цохилтын дэмжлэгт сэтгэл дундуур байгаагаа дурджээ.
Тэрбээр хэлэхдээ, агаарын дэмжлэг хангалтгүй байгаа талаар АНУ тэргүүтэй эвслийнхэнтэй ярилцахыг Иракийн зэвсэгт хүчний командлагчаас хүссэн гэв.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих