"Соён гэгээрлийн цуврал” булангийн энэ удаагийн зочноор түүхийн ухааны доктор, эрдэмтэн, зохиолч Н.Нагаанбууг урилаа.
- Монголчуудын ухаан нь итгэхүй гэж та үздэг. Тэр санаа юунаас эхтэй болохыг тайлбарлаж өгнө үү?
-Монголоороо байя, монгол ухаан гэж олон хүн ярьдаг. Гэтэл монгол ухаан, эрдэм гэж юу вэ гэхээр хэлэх зүйл байдаггүй. Зарим нь орос ухаан, бразиль ухаан гэж байдаг юм уу гэлцэн элэглэх нь ч бий. Тэгэхээр монгол сэтгэхүй ухааны тухай ярихын тулд юуны өмнө ул суурьтай судалгаа хийх ёстой юм.
Тийм бүтээлүүд гарч байх ёстой гэж бодож би "Итгэхүйн ухаан” номоо бичсэн юм. Энэ нь итгэлзүйн ухаан гэсэн үг. Үүгээр юу судлах вэ гэж хүмүүс асууж магадгүй. Би нийгмийн сэтгэлзүй, сэтгэлзүйн ухаан гэдэгт эргэлздэг. Сэтгэлзүй гэдэг хүний темпераменттай, эмчтэй холбоотой ойлголт. Түүнийг нийгмийн янз бүрийн категориудаар судалж болохгүй. Тэгэхээр нийгмийн сэтгэлзүй гэж худал ярьж байхаар нийгмийн итгэлзүйг нээгээсэй, судлаасай гэж боддог.Итгэлзүйн ухааны тухай ярихын тулд шинжлэх ухааны танин мэдүүлэх юм уу, тийм судлагдахуунтай бүтээл туурвих шаардлага байсан. Тэр тухай бичихийн тулд би өмнө нь "Монголчуудын гурвалын онол” гэдэг номоо бичсэн. Тэр ном намайг монголд төдийгүй олон улсад таниулж, нэр хүнд хайрласан. Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай редакторлаж 1996-1997 онд хэвлүүлсэн юм.
-Тэгвэл та "Гурвалын онол”-оо юунд чиглүүлэв?
- Энэ нь дэлхий ертөнцийн онол худал байна. Идеаль мэтээр ойлгоод байгаа ин, янь буюу эсрэг тэсрэг гэсэн хоймсон онол худал байна. Тэмцэл гэдэг үг чинь ч худал байна гэдэгт чиглэсэн. Тухайлбал, тэмцэл гэдэг үг нэгдүгээр бие дээр ярьдаг үг юм. "Би энэ хэдэн хүүхдийг өсгөх гэж их тэмцсэн дээ. Энэ өвлийн зудыг давах гэж их зүтгэж, тэмцэж орлоо” гэж ярьдаг, тэгэхээр нэгдүгээр биеийн үг байгаа биз. Өнөөдөр намууд тэмцэл гэж ярьж байгаа нь энэ агуулгад таарахгүй. Тэдний үйл хэрэг бол арцалдаан, тэрсэлдээн. Нийгэмд хор учруулна, нийгмийн итгэлзүйг сэвтүүлж буруу тийш уруу татна. Итгэхүйн ухааныг ингэж шинжлэх ухааны мөн чанартай бичихийн тулд янз бүрийн категориуд байх ёстой. Бас уламжлал ч байх ёстой. Тухайлбал, "Монголын нууц товчоо”-г сөхөөд харах юм бол итгэл, итгэхүй гэдэг үг маш олон тааралдана. Сурвалжуудад ч маш олон байдаг. Ардын зүйр цэцэн үг гэхэд л "Итгэлийн дээд үнэн, идээний дээд сүү” гэж бий. Тэгэхээр философийн хамгийн гол чанар нь үнэнийг л хайдаг. Монголчууд язгуураасаа "Итгэлийн дээд үнэн, идээний дээд сүү” гэж үзэж байсан байна шүү дээ. "Итгэлээ гээснээс эдлэлээ гээ” гэж хэлсэн байна. "Итгэлээ гээвэл сүг болно, сэтгэлээ гээвэл буг болно” ч гэж ярьдаг. Монголчууд ийм ард түмэн. Гэтэл өнөөдөр бид тийм юманд зорьж байгаа гэсэн итгэл алга.
-Тухайлбал?
-Өөрөөр хэлбэл, монголчууд төрд итгэдэг, "Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг байсан. Тэр мөн чанар алдагдчихсан. Өмнөх нийгэм коммунизмд бид итгэж байсан. Тэр итгэж байсан ард түмнийг хэн бүтээсэн бэ. Өнөөдөр юунд итгэж байна вэ. Энэ олон асуулт бидний өмнө гарч ирнэ. Шинжлэх ухаанд үүнийг үнэлэх үнэлэмж, харьцангуй үнэн, батлагдаагүй үнэн, үнэмлэхүй үнэн гэдэг ч тэр үнэнг бид олоогүй байна. Тиймээс "Итгэхүй ухаан” номыг гаргахын тулд итгэл, найдвар, үнэмшил гэдэг гурван үгийг ялгаж, салгаж ойлгох шаардлага гарсан.
-Найдлага, үнэмшил хоёрын тухай жаахан тодруулна уу?
-Найдлага гэдэг бол харьцангуй үнэн юм. Нагаанбуу ганц найдлага гээд явуултал, нөгөөх нь хоёр тавиулчихаад хүрээд ирдэг. Тэр юуг хэлж байна вэ. Үнэмшил гэдэг бол худал юмыг үнэн мэтээр ярьдаг мөн чанар. Энэ бол үнэмлэхүй үнэн. 1990 онд ардчилал гэж бөөн ю
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих