Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд хүн ам, орон сууцны завсрын тооллогыг хийсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин өчигдөр Үндэсний статистикийн хорооноос завсрын тооллогын дүнг танилцуулсан юм. Тус судалгааны тайлан дүнгээс Монгол Улсын хүн амын үндэс угсааны байдлыг танилцуулж байна.
Монгол Улсын суурин хүн амын 84.5 хувийг Халх үндэстэн, 3.9 хувийг Казах, 2.4 хувийг Дөрвөд, 1.7 хувийг Баяд, 1.3 хувийг Буриад ястан эзэлж байгаа нь улсын нийт хүн амын 94 орчим хувь болж байна. Байршлын хувьд Халхчууд бүх аймаг, нийслэлд оршин сууж байгаагийн дотор нийт хүн амд хамгийн бага хувиар Ховд 28.4 хувь, Увс 13.8 хувь, Баян-Өлгий 1.2 хувийг эзэлж байгаа бол Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь аймгуудын нийт хүн амын 99-с дээш хувь нь Халхчууд байна. Өмнөх тооллогоор Цаатан, Тува, Казах, Дархадуудын ихэнх нь хөдөө орон нутагт суурьшиж байсан бол 2015 оны тооллогоор ихэнх нь хотод суурьшсан байна.
Монгол Улсын харьяат суурин хүн амын 84.5 хувийг халхчууд эзэлж байгаа нь өмнөх тооллогоос 2.1 пунктээр өссөн үзүүлэлт юм. Казахуудын нийт хүн амд эзлэх хувийн жин 3.9 хувь байгаа нь халхчуудын дараа орж байна. Харин Буриад, Баяд, Захчин, Өөлд угсаатнууд 2010 оныхоос ихээр буурсан байна Хотон, казахуудын дунд 0-14 настай хүүхдийн эзлэх хувийн жин тус бүр 37.4, 35.2 хувь байж, бусдаас нэлээд өндөр байгаа нь тэдний дунд төрөлт өндөр байгаатай холбоотой юм. Харин Сөнөд, Хорчин, Харчин, Элжигэн, Сартуулуудын дунд 45-аас дээш настай хүний эзлэх хувийн жин 25 хувиас илүү байгаа нь насжилтыг илэрхийлж байна.
Байршлын хувьд Халхчууд бүх аймаг, нийслэлд оршин сууж байгаагийн дотор нийт хүн амд эзлэх хувиар Ховд (28.4 хувь), Увс (13.8 хувь), Баян-Өлгий (1.2 хувь) зэрэг аймагт хамгийн бага хувийг эзэлж байна. Харин Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь аймгийн нийт хүн амын 99-өөс дээш хувь нь халхчууд байна. Олон угсаатны өлгий нутаг Ховд аймгийн нийт хүн амын дотор Халх 28.4 хувь, Захчин 24.7 хувь, Казах 12.2 хувь, Урианхай 7.8 хувь, Торгууд 7.3 хувь, Дөрвөд 6.4 хувь, Өөлд 6.3 хувь, Мянгадууд 4.9 хувь байгаа нь бусад аймгаас онцлог юм.
Бүс нутгаар үзэхэд Баруун бүсийн нийт хүн амын дотор Халх 41.6 хувь, Казах 25.1 хувь, Дөрвөд 10.6 хувь, Баяд 7.2 хувь, Захчин 5.4 хувийг эзэлж байна. Казахчуудын 75.5 хувь нь Баян-Өлгий аймагт, Дөрвөдүүдийн 48.6 хувь, Захчингуудын 54.3 хувь, Хотончуудын 49.9 хувь нь Увс аймагт оршин сууж байна. Хангайн бүсийн нийт хүн амын дотор Халх 89.6 хувь, Дархад 3.5 хувь, Хотогойд 3.4 хувийг эзэлж байгаа бөгөөд Хотогойдуудын 89.6 хувь, Дархадчуудын 85.4 хувь нь Хөвсгөл аймагт оршин сууж байна. Зүүн бүсийн нийт хүн амын дотор Халх 75.3 хувь, Дарьганга 11 хувь, Буриад 9.9 хувь, Барга 1 хувийг эзэлж байна. Дарьгангачуудын 81.2 хувь, Үзэмчингүүдийн 7.9 хувь нь Сүхбаатар аймагт оршин сууж байна. Мөн Дорнод аймгийн нийт хүн амын 2.6 хувь нь Барга, 2.2 хувь нь Үзэмчингүүд байгаа нь эдгээр угсаатны хамгийн олноороо оршин суудаг аймаг бөгөөд тухайн угсаатны бүлгийн 74.1 ба 79.9 хувийг тус тус төлөөлж байна.Төвийн бүсийн нийт хүн амын дотор Халх 92.8 хувь, Баяд 1.5 хувь, Дөрвөд 1.4 хувийг эзэлж байна. Монгол Улсын суурин хүн амын 84.5 хувь Халхчууд бөгөөд бүх аймаг, нийслэлд тархан суурьшсан байдаг. Нийт хүн амд эзлэх хувийн жингээр хамгийн их угсаатны бүлэгт Халх, Казах, Дөрвөд, Баяд, Буриадчууд орж байна.
Эх сурвалж:Үндэсний статистикийн хороо
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих