УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр "Ахмад настны тухай” болон ”Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, "УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барив.
Хуулийн төслүүдийг ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, алдар цолтой ахмад настнуудад чиглэсэн тус тусдаа хуулиар зохицуулж байсан ижил төрлийн тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилгоор санаачлан боловсруулжээ.
Түүнчлэн "Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 65-аас дээш настанд олгох "Насны хишиг”-ийн хэмжээ, зохицуулалтыг тусгасан байна.
"УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөлд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрын төлөөллийг өөрчлөх асуудлыг тусгажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих