-Дусаалгыг замбараагүй хэрэглэснээр хамар үргэлж битүүрдэг эмгэгтэй болдог-
Наадмын
дараа ногооны харшлын улирал эхэллээ хэмээн хүмүүс эмчилгээ хийлгэдэг.
Тэгвэл энэ нь нэгэнт оройтсон байдаг бөгөөд сэргийлэлтийг одооноос буюу
дөрөвдүгээр сараас хийх шаардлагатайг эмч зөвлөж байна. Нийслэлийн хүн
амд жилээс жилд тархсаар байгаа, амьсгалын замын харшлын талаар бид
Харшил судлаач эмч Б.Энхбаяртай ярилцлаа.
-Сүүлийн үед хүмүүс харшилтай болох нь ихэслээ. Ер нь харшил гэж юу болох талаар та уншигчдад ойлголт өгөхгүй юу?-Харшлыг хэт мэдрэгшил гэж нэрлэдэг. Хүндэрмэгцээ харшлын өвчин болдог. Хэт мэдрэгшил гэдэг нь хэвийн үед хүний биед өвчин үүсгэхгүйн төлөө ажилладаг дархлааны тогтолцоо ургамал, амьтан, хоол зэрэг хүчин зүйлсээс болж эмгэгээр хэт ажиллахыг хэлж буй юм.
-Харшлыг эдгэшгүй өвчин гэдэг?-Дэлхий нийтээр өнөөдрийн байдлаар төгс эмчилсэн тохиолдол гараагүй байна
.-Харшлын өвчлөл нэмэгдэх болсон гол шалтгаан юу вэ?-Манай орны хувьд хуурай, тоосжилт ихтэй байдгаас амьсгалын замын харшил ихэсч байгаа. Харшлын хамгийн гол нөлөөлөгч хүчин зүйл бол агаарын бохирдол. Гэтэл 1990-ээд оноос хойш агаарын бохирдол эрс нэмэгдэж байна. Үүнд яндан, цахилгаан станц, машинаас ялгарч буй утаа ихээр нөлөөлж байна. Ялангуяа дизель хөдөлгүүртэй машинаас ялгарч буй утаа агаарт бужигнах тоостой холилдож, амьсгалын замыг тоосонд харшламтгай болгодог гэсэн албан ёсны судалгаанууд хүртэл байдаг. Мөн сүүлийн үед гадаад орноос чанартай чанаргүй нь мэдэгдэхгүй хүнсний зүйлс ихээр оруулах болсон. Үүнийг дагаад иргэд хүнсний харшилтай болох нь цөөнгүй болжээ.
Харшлын хамгийн гол нөлөөлөгч хүчин зүйл бол агаарын бохирдол. Гэтэл 1990-ээд оноос хойш агаарын бохирдол эрс нэмэгдэж байна.
-Манайд хүн амын хэчнээн хувь нь амьсгалын замын харшилтай байгаа вэ. Энэ талын тооцоо судалгаа байдаг уу?-Монгол-Финляндын судлаачид 1999-2000 онд Монголд амьсгалын замын харшлын тархалт хэр байгаа талаар албан ёсны судалгаа хийсэн. Судалгаагаар нийслэл хотод амьсгалын замын халдварын тархалт 18.4 хувь, аймгийн төвүүдэд 12.9 хувьтай, сумдад 9.3 хувьтай гарсан байна. Тэгвэл 2009-2010 онд зөвхөн Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар амьсгалын замын харшлын тархалт 23 хувь болон нэмэгдсэн байв. Өөрөөр хэлбэл, арван жилийн өмнө зуун хүнээс 18 нь харшилтай байсан бол өнөөдөр 23 болсон байх жишээтэй. Үүнээс харшлын өвчлөл хэр нэмэгдэж байгааг харж болно.
-Хэчнээн төрлийн харшил байдаг вэ. Үүн дотроо амьсгалын замын харшил нийт өвчлөлийн хэдэн хувийг эзэлдэг бол?-Энэ талаарх албан ёсны судалгаа байдаггүй. Хүнс, эм, ургамал, тоосны гээд маш олон янзын харшил байдаг. Үүнээс голлох өвчлөлийг үүсгэж буй нь амьсгалын замын харшил юм. Амьсгалын замын харшилд ургамлын болон тоосны харшил багтдаг бөгөөд хүмүүс үүгээр өвчлөх нь нийтлэг.
-Ургамлын харшлыг биед зовиур үүссэн цагаас л эхэлж байна гэж бид боддог. Өөрөөр хэлбэл хүмүүст наадмын дараахнаас найтаалгаж, нүд загатнах шинж тэмдэг илрэх нь бий. Ер нь харшлын улирал хэдий үеэс эхэлдэг вэ?-Ургамлууд тоосоо гөвдөг хугацаа янз бүр. Хус, бургас, улиас зэрэг модлог ургамал дөрөвдүгээр сарын сүүлчээс зургаадугаар сарын эхэн хүртэл, ерхөг, согоовор, суль, хөх тариа, биелэг зэрэг үет ургамал мөн сараас долоон сарыг дуустал тоосоо гөвдөг. Тэгвэл бидний нэрлэж заншсан хогийн ургамал буюу шарилж, лууль, багваахайн тоосжих үе нь наадмын үеэс есдүгээр сарын 20-н хүртэл үргэлжилдэг. Хөл газрын буюу хогийн ургамал бусад ургамлаа бодвол маш их хэмжээний тоос ялгаруулдаг. Энэ нь агаарт тархах тоосны хэмжээ их гэсэн үг бөгөөд бусад ургамлаа бодвол хүмүүст илүүтэй харшил үүсгэдэг.
-Дархлаа сулрахаар харшилтай болдог гэх ойлголт байдаг?-Сул гэхээс илүүтэй дархлааны тогтолцоо илүү эмгэгээр эрчимтэй ажиллаж, хэт урвалж байдал үүсч байгаа гэсэн үг юм. Тиймээс харшлын үед дархлааг дарангуйлах эм хэрэглэж, харшлын зовиурыг бууруулдаг. Тэгэхээр дархлаа суларсантай шууд холбох нь зөв ойлголт биш.
Хус, бургас, улиас зэрэг модлог ургамал дөрөвдүгээр сарын сүүлчээс зургаадугаар сарын эхэн хүртэл, ерхөг, согоовор, суль, хөх тариа, биелэг зэрэг үет ургамал мөн сараас долоон сарыг дуустал тоосоо гөвдөг. Тэгвэл бидний нэрлэж заншсан хогийн ургамал буюу шарилж, лууль, багваахайн тоосжих үе нь наадмын үеэс есдүгээр сарын 20-н хүртэл үргэлжилдэг.
-Агаарын бохирдлоос гадна амьсгалын замын харшил үүсгэх өөр голлох хүчин зүйл юу байдаг вэ?-Бага насандаа амьсгалын замын өвчнөөр өвчлөмтгий хүмүүс бий. Дархлаа сайтай чийрэг хүмүүстэй харьцуулахад тэд харшилтай болох магадлал өндөр байдаг
.-Ургамлын харшлаас хэдий үеэс, хэрхэн сэргийлэх вэ?
-Гурван төрлийн сэргийлэлт бий.
Нэгдүгээрт, харшилтай
болохгүйн тулд ямар арга хэмжээ авах вэ? Юуны өмнө ургамал тоосоо гөвөх
үеүдийг мэдэж, тэдгээр ургамлаас зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа долоон
сард хөл газрын ургамлууд тоосоо гөвж эхлэхээс өмнө буюу тавдугаар сарын
сүүлч, зургаан сарын дунд үеэс хотын хэмжээнд зохион байгуулалттайгаар
дээрх ургамлыг түүж, устгах шаардлагатай. Түүнээс бус тоос гөвөх цагаар
энэ ажлыг эхлүүлбэл харшилтай болох, сэдрэх аюултай. Энэ ажлыг жил
дараалан хийж чадвал шарилжнаас харших магадлал маш олон хувиар буурна.
Харин үет ургамлын үед буюу зургаадугаар сарын дунд долоодугаар сарын
сүүлч хүртэлх хугацаанд ерхөг, согоовор, суль, хөх тариа, биелэг зэргээс
зайлсхийж чадвал бас нэг сэргийлэлт болно.
Хоёрдугаарт, харшилтай
болсон бол хэрхэн сэдрээхгүй байх вэ? Өөрөөр хэлбэл ургамлын тоосжилтын
үеэр гадагшаа гарахгүй байх, эсвэл тэрхүү ургамлаас зайлсхийх, нүдний
шил, маск байнга зүүх зэргээр сэргийлж болно. Мөн гаднаас орж ирээд
нүүр, гар, үсээ угаах зэрэг олон дэглэм байдаг. Үс маш их тоос татдаг
учир харшил хөдөлгөх хүчин зүйл болдог.
Гуравдугаарт, харшлын
хүндрэлээс хэрхэн сэргийлэх вэ? Амьсгалын замын харшил хүндрэхээрээ
астма буюу багтраа болдог. Астма архагшихаараа ажлын чадварт нөлөөлж,
улмаар группт ч оруулах аюултай. Үүнээс сэргийлэхийн тулд хоёр дахь
урьдчилан сэргийлэлтээ сайн хийж, харшил хөдөлсөн үедээ тогтмол эмчийн
хяналтанд байх ёстой. Ингэснээр астмын эрсдлээс сэргийлж чадна. Харин
эсрэгээрээ эм уухгүй байвал төдий чинээ астмын аюул руу дөхөж байна
гэсэн үг.
Ялангуяа долоон сард хөл газрын ургамлууд тоосоо гөвж эхлэхээс өмнө буюу тавдугаар сарын сүүлч, зургаан сарын дунд үеэс хотын хэмжээнд зохион байгуулалттайгаар дээрх ургамлыг түүж, устгах шаардлагатай.
-Харшлын вакцин байдаг гэж сонссон. Хэр ач холбогдолтой вэ. Тариулсан тохиолдолд харшил хөдлөхгүй байх баталгаа бий юу?
-Харшлын
эсрэг хийж буй вакциныг "Мэдрэгшлийг бууруулах эмчилгээ" гэж нэрлэдэг.
Энэ эмчилгээг ургамал тоосоо гөвж эхлэхээс 3-4 сарын өмнөөс хийлгэвэл үр
дүнгээ өгдөг. Вакциныг нэгдсэн I эмнэлэг болон Арьсны өвчин судлалын
үндэсний төвд хийдэг. Манай орны хувьд дотооддоо үйлдвэрлэсэн шарилжны
харшлын тариа хийдэг. Харин гадны орнуудад тухайн хүний харшлыг
тодорхойлж, түүнд нь таарсан вакциныг лабораторид захиалж, эмчийн
хяналтанд тарьдаг. Гэтэл манайд хүнд нь тохирсон эмчилгээг хийдэггүй,
улирал угтуулсан, зөвхөн шарилжны харшилтай хүмүүст л тариа хийдэг.
Өөрөөр хэлбэл жил тойруулсан эмчилгээ хийх орчин бүрдээгүй. Дээрх
эмчилгээний үр дүн тийм ч сайн байдаггүй. Гадаадад бол эмчилгээний үр
дүн 70 хувьтай байдаг. Солонгос, Японы хувьд өөрсдөө вакцин
үйлдвэрлэдэггүй АНУ болоод Европийн томоохон лабораториудад захиалж,
хүмүүсээ эмчилдэг. Мөн жил тойрон үргэлжилдэг урт хугацааны эмчилгээ ч
бий. Тухайлбал намраас эхлээд 2-4 жил тасралтгүй эмчилдэг арга байна.
Гэхдээ энэ нь эмчилгээний төгс арга болж чаддаггүй. Сайн үр дүнгээ өгвөл
10-15 жил намжилтанд орж болдог.
-Тэгвэл хэрхэн эрт илрүүлэх вэ?
-Харшилтай
болоход тухайн хүний биед хамар загатнах, найтаах, хамраас шингэн нус
гоожих, нүд, чих, тагнай загатнах зэрэг ханиадны шинж тэмдэг илэрдэг.
Үүнийг дөнгөж харшилтай болж байгаа хүн ханиад хүрчихлээ гэж андуурдаг.
Үнэхээр харшил бий эсэхийг эмнэлэгт хандаж, сорил тавьж мэдэх боломжтой.
Сорилоор юунд яагаад харшлах болсон шалтгааныг мэдэж болно. Улмаар
мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, тохирсон эмчилгээ хийлгэх нь зүйтэй.
-Хүмүүс харшилтай болчихлоо хэмээн эмийн сангаас дур мэдэн эм авч хэрэглэдэг. Энэ нь ямар үр дагаварт хүргэх вэ?
-Харшил
хөдөлсөн үед хүмүүс эмийн санд очоод л хамгийн үйлчилгээ сайтай эм нь
ал вэ гэж асуун, дур мэдэн хэрэглэдэг. Ингэснээр эмийн замбараагүй
хэрэглээ бий болдог. Үүнээс болж мэргэжлийн эмч эмчилгээ хийхэд бэрхшээл
тулгардаг. Учир нь тухайн өвчтөн харшлын гаралтай бүх эмийг
хэрэглэчихсэн учир эмэнд дасал болж, бие организм нь эм хүлээж авах
чадвар буурсан байдаг учир эмчилгээ авахаас нэгэнт өнгөрсөн байдаг.
Харшлын эсрэг хийж буй вакциныг "Мэдрэгшлийг бууруулах эмчилгээ" гэж нэрлэдэг. Энэ эмчилгээг ургамал тоосоо гөвж эхлэхээс 3-4 сарын өмнөөс хийлгэвэл үр дүнгээ өгдөг.
-Мал аж ахуйн хүрээлэнгээс харшлаас сэргийлэх үйлчилгээтэй
"Царцааны бэлдмэл"-ийг үйлдвэрлэдэг. Энэ бүтээгдэхүүн үнэхээр үр дүнтэй
байж чаддаг уу?
-Албан ёсоор судалгаа хийж, зөвшөөрлийг нь
авбал тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгөх л бэлдмэл. Миний хувьд хүн,
амьтанд туршилт хийж, эмчилгээнд албан ёсоор ашиглах эрхээ авсан эсэхийг
мэдэхгүй байна. Зарим хүнд таарсан ч заримд нь тохироогүй байдаг.
Түүнээс гадна царцаа бол ургамлын шүүсээр хооллодог амьтан. Тэгэхээр
шарилжны вакцинаас дутахааргүй үр дүнтэй бэлдмэл болчихоод байгаа юм.
Гэлээ ч тухайн царцаа ямар ургамал, ногоогоор хооллож байснаас хамаарч
хүн бүрт харилцан адилгүй үйлчилж болно.
-Харшилтай болсон хүн өөр олон зүйлээс харшламтгай болдог. Энэ ямар учиртай вэ?
-Нэгэнт
харшилтай болж, дархлааны тогтолцоо эмгэгээр идэвхжсэн үед зохих эмийг
хэрэглэхгүй бол өөр зүйлд амархан харшламтгай болдог. Учир нь агаарт маш
олон тооны харшил төрүүлэгч дэгдэж байдаг.
-Та түрүүн харшил хүндэрч астма болдог гэж ярьсан. Астма бий болоход тодорхой хугацаа байх уу?
-Хүн
бүрийн бие организм, амьдарч буй орчин өөр өөр байдаг. Харшилтай
болмогцоо астма давцах нь ч бий, олон жил харшлаар өвчилсөн ч астма
үүсээгүй ч тохиолдол байдаг. Тиймээс энэ хугацааг тодорхойлох боломжгүй.
Учир нь тухайн өвчтөн харшлын гаралтай бүх эмийг хэрэглэчихсэн учир эмэнд дасал болж, бие организм нь эм хүлээж авах чадвар буурсан байдаг учир эмчилгээ авахаас нэгэнт өнгөрсөн байдаг.
-Харшлын үед хамар битүүрч нус гоождогоос хүмүүс дур мэдэн дусаалга хэрэглэдэг. Энэ хэр зөв алхам бэ?
-Хамрын
дусаалга эмчилгээний болон хамар битүүрсэн үед хэрэглэх гэсэн хоёр
зориулалтай байдаг. Хамар битүүрсэн үед хэрэглэх дусаалгыг харшлын эмтэй
хавсарч тодорхой хугацаанд хэрэглэх ёстой. Харин үүний эсрэг байнга
хэрэглэвэл хамрын судсыг агшаан, хатингаршуулж, дусаалгаас хамааралтай
хамрын хөндийн үрэвслийг бий болгодог. Ингэснээр огт харшилгүй ч үргэлж
хамар битүүрдэг эмгэгтэй болдог.
-Хүмүүс харшлын үед ч, ханиаданд ч Нафазолин хэрэглэдэг. Ер нь хамрын дусаалгын зориулалтыг хэрхэн ялгах вэ?
-Эмийн
санчаас тодруулах, дусаалгын зааврыг унших хэрэгтэй. Бидний мэдэх
нафазолин, отртивин, длянос зэрэг нь зөвхөн хамар битүүрэлтийг л зогсоох
үйлчилгээтэй. Харин эмчилгээний шүршлэгүүд манайд их цөөн, сонголт
багатай. Моносын оруулж ирдэг Авомис гэдэг шүршлэг цэвэр үрэвслийн эсрэг
бэлдмэлтэй бүтээгдэхүүн юм. Үүнийг тогтмол хэрэглэснээр хамрын салстад
явж байгаа харшлын урвалыг дарангуйлдаг.-Тэгвэл ургамлын харшлаар өвчлөгсдийн дийлэнх нь хэд орчим насныхан байдаг вэ?
-Судалгаанаас
харахад нийт өвчлөгчдийн дийлэнх нь 25-50 настай, хөдөлмөрийн насныхан
байдаг. Харин сүүлийн үед хүүхдүүд харшлаар өвчлөх нь ихэсч байгаа. Бага
насны хүүхдээ дагуулсан аав ээжүүд эмнэлэгт их ирж байна.
Харин үүний эсрэг байнга хэрэглэвэл хамрын судсыг агшаан, хатингаршуулж, дусаалгаас хамааралтай хамрын хөндийн үрэвслийг бий болгодог. Ингэснээр огт харшилгүй ч үргэлж хамар битүүрдэг эмгэгтэй болдог.
-Хүүхдийг харшлаас сэргийлэхийн тулд яах ёстой юм бол?
-Багаас
нь амьсгалын замын өвчин тусахаас сэргийлэх, харшлын суурь өвчин болох
диатиз буюу чихрийн хордлогоор өвчлүүлэхгүй байх хэрэгтэй. Ингэхийн тулд
хүүхдэдээ тавих анхаарал халамж, асаргаа сувилгааг сайн хийгээрэй. Мөн
чихэр багатай, харшил төрүүлэхгүй бүтээгдэхүүнээр хоолловол зохино.
Багадаа чихрийн хордлогоор өвдсөн хүүхэд элдвийн харшилтай болох эрсдэл
өндөр байдаг.
-Харшил гэнэт алга болох тохиолдол байдаг гэсэн. Энэ талаар?
-Тэрийг
сайн хэлж мэдэхгүй байна. Миний хувьд арав гаруй жил харшлын эмч
хийхдээ харшилгүй болчихлоо гэж ирсэн хүнтэй таарч байсангүй.
-Энэ өвчин удамшдаг уу?
-Ер нь удамших
хандлагатай. Аав ээжийн хэн нэгэн нь харшилтай бол хүүхэд харшилтай
болох магадлал 50 хувь, хоёулаа өвддөг бол 75 хувьтай байдаг.
-Амаржсаны дараа харшил хөдлөхөө болих тохиолдол байдаг уу?
-Хүүхэд
төрүүлэхээр тухайн хүний биед дааврын тогтолцооны өөрчлөлт их гардаг.
Түүнтэй холбоотойгоор харшлын үед илрэх зовиур буурах, эсвэл ихсэх зэрэг
янз бүрийн өөрчлөлтүүд гарч болно.-Танд баярлалаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих