ВАШИНГТОН./VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хоёр чухал томилгоо хийжээ.
Тэрбээр Цагаан ордны албан хаагчдын дарга буюу Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Бүгд Найрамдах намын /БНН/ Үндэсний хорооны дарга Райнс Прибусыг томилсон байна.
Мөн өөрийн ахлах стратегич буюу ахлах зөвлөхөөр Стивен Бэннонийг томилжээ. С.Бэнноны хувьд Д.Трампын сонгуулийн штабын даргаар ажиллаж байсан юм.
Д.Трамп ням гарагт мэдэгдэл хийхдээ "энэ хоёр хүн бол сонгуулийн кампанит ажлын үеэр хамтран ажиллаж, түүхэн ялалтанд хүргэсэн мэргэшсэн удирдагчид юм” гэжээ.
БНН-ын удирдлагатай ойр харилцаатай байдаг Р.Прибусыг дээрх албан тушаалд томилсон нь Д.Трамп нам доторх санал зөрчилдөөнийг намжааж, өөрийн засаг захиргааны ажлыг аядуу тайван байдлаар эхлүүлэхийг хүсч байгааг харууллаа гэж ажиглагчид үзэж байна.
Харин С.Бэннноний хувьд, сонгуулийн кампанит ажлын үеэр БНН-ын бүтцийг удаа дараа шүүмжилж, Д.Трампын доромж утга бүхий мэдэгдлүүдийг дэмжиж байсан юм. Д.Трамп бодлогоо боловсруулахад түүний оролцоо ямар байх гэдэг нь ажиглагчдын анхаарлыг татаж байгаа юм.
Г.Доржханд
Эх сурвалж:. Монцамэ агентлаг

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих