Бямба гарагийн шөнөөс эхэлсэн цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурсны улмаас автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг хүндрэл гарсан тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 13.00 цагаас 14-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хязгаарлаад байсан.
Тэгвэл өнөөдрөөс замууд нээгдэж байна. Орон нутгийн зам, даваанууд дээр АЗЗА компаниуд ажиллаж, замын зорчих хэсэг дээр тогтсон цасыг цэвэрлэсэн бөгөөд одоогоор хаагдсан зам, даваа байхгүй байгаа юм.
Гэхдээ зарим газар зам мөстөж нягтарсан байгаа тул жолооч, тээвэрчдийг хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
unuudur.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих