Тус сумын Ялалт музей нь Энхтайван найрамдлын цэцэрлэгт хүрээлэндээ
Монгол-Зөвлөлтийн эрэлхэг дайчдад зориулан "Энхтайван-Найрамдал” хөшөө
босгон 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Халхгол сумын иргэд, ахмадууд, ЕББДСургуулийн сурагчид, Хилийн цэргийн болон Ардын армийн офицер дайчид, ОХУ-ын "Улаан –Үдэ” хотын Боловсролын яамны ажилтан Владимир Ефремов ахлагчтай "Рысь” клубын гишүүд ирж оролцлоо.
Нээлтэнд Монгол улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт Ш.Сүрэнжавын алдарт "Ерэн баатрын дууль” найраглалыг Ялалт музейн өсвөрийн тайлбарлагчид Монголоор, "Рысь” клубын гишүүд Оросоор уншив.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20655
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих