ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Эрдэнэт үйлдвэрийн захирлаар хэнийг тавих вэ гэдэгт нэгдсэн шийдэлд хүрээгүйгээс өнөөдрийг хүртэл уг томилгоог хийхгүй байгаагаа учирлав. Олгой хагаравч тогоондоо гэгчээр МАН доторх фракцууд Эрдэнэтийн удирдлагаас болж "дайтаж” байгаа ч үүнийгээ "хүний нөөцийн хувьд нэгдсэн шийдэлд хүрээгүй байна” хэмээн зөөлхөн мэдээлсэн нь энэ.
Уг чанартаа МАН доторх хотын фракцаас хуучин захирал асан Ч.Ганзоригийг, Сү.Батболд болон С.Баярын фракцаас Эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг, Ц.Нямдорж толгойтой Увсын фракц Г.Алтанг зүтгүүлж байгаа аж. Эдгээрээс аль нь өөрийн хүнээ Эрдэнэтийн захирлаар томилуулж чадна, тэдний санхүүгийн асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн үг. Томчууд нь захирлын суудлын төлөө "алалцаж” байх хооронд залуучуудын фракц нь дэд захирал, хангамжийн алба, санхүү хариуцсан захирал зэрэг албан тушаалд хүмүүсээ томилуулахаар улайрч байна.
Тиймээс энэ өрсөлдөөн Ц.Нямдоржийн хэлсэнээр ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл сунжрах магадлал өндөр байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих