Шаардлагыг хангасан гэж үзсэн болон АТГ-аас Ашиг сонирхлын аливаа зөрчилгүй гэсэн шийдвэр ирсэн гурван сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга батламжиллаа. Ингэснээр Эрдэнэцагаан сумын Засаг даргаар Өлзийтийн Батсайхан, Халзан сумын Засаг даргаар Агваанрэнцэнгийн Отгонбаатар, Баяндэлгэр сумын Засаг даргаар Лхамжавын Аваадорж нарыг томилсон юм.
Үүнээс гадна өчигдөр Уулбаян, Асгат, Наран, Түмэнцогт, Мөнххаан сумын ИТХ-аас Засаг даргад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг аймгийн Засаг даргад өргөн барисан байна. Тодруулбал, Уулбаян сумын Засаг даргад Дондогийн Шижирбаатарыг, Асгат сумын Засаг даргад Улаанхүүгийн Мөнхбаярыг, Наран сумын Засаг даргад Лхамсүрэнгийн Очийг, Түмэнцогт сумын Засаг даргад Батаагийн Амарааг, Мөнххаан сумын Засаг даргад Амарбаатарын Батдэлгэрийг сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжин аймгийн Засаг даргад уламжлаад байна.
Орон нутгийн хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан сумдын ИТХ-ын хуралдаанаар Уулбаян сумын ИТХ-ын даргаар Г.Бат-Эрдэнэ, Асгат сумын ИТХ-ын даргаар М.Мөнхбат, Наран сумын ИТХ-ын даргаар Б.Эрдэнэбат, Түмэнцогт сумын ИТХ-ын даргаар Г.Энхбат, Мөнххаан сумын ИТХ-ын даргаар Д.Бат-Эрдэнэ нар сонгогдон ажиллаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих