Нэн ховор амьтны эд эрхтэнг галт тэрэгний цуваанд нууж, хилээр гаргахыг завдсан этгээдүүдийг Улаанбаатар төмөр замын ажилтнууд илрүүлсэн байна.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Улаанбаатар хотын харьяат иргэн Н,Ч,А,Г нар нь УБТЗ-ын ажилтнуудтай бүлэглэн бугын болон ан амьтны 300 орчим кг цусан, ясан эвэр, баавгайн арьс, сарвуу, бугын сүүл зэрэг ховор, нэн ховор амьтны эд эрхтэнг Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний цуваанд нууж уржигдар буюу 11-р сарын 14-ний өдөр Замын-Үүдийн хилийн боомтоор хууль бусаар улсын хилээр гаргах гэж байсан аж.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 175.3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Экологи эдийн засгийн үнэлгээгээр 1 бугыг 6.600.000 төгрөг, 1 баавгайг 6.500.000 төгрөгөөр тус тус үнэлдэг байна. Гэмт этгээдүүд байгаль экологид 350.000.000 орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүйг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20671
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих