Засгийн газрын хуралдаанаар Элчин сайдаар томилуулах хүмүүсийг дэмжиж Ерөнхийлөгчид өргөн барихаар болов. Элчин
сайдаар суух хүмүүсийн дунд С.Баярыг Их Британи, М.Энхсайханыг Швед улсад суухаар Засгийн газрын хуралдаанаар дэмжжээ. Мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг, Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг нарын 10 хүний нэрийг мэдүүлэхээр болсон байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20687
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих