Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан түүний амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн "Харанхуй хад" уран сайхны кино маргаашнаас үзэгчдийн хүртээл болно.
Киноны ерөнхий найруулагчаар Б.Цогтбаяр, ерөнхий зураглаачаар Б.Лхагвадорж, С.Энхмөрөн, ерөнхий зураачаар О.Нямдаваа, продюссерээр Д.Энхжин, хөгжмийн зохиолчоор Х.Алтангэрэл, дууны найруулагчаар Н.Батмөнх, зургийн даргаар Ц.Мөнхцогт нар ажиллажээ.
Харин их зохиолчийн дүрийг Ганболдын Баярхүү бүтээсэн байна.
Тус киноны нээлтийн үйл ажиллагаа маргааш Шангрилла зочид буудлын "I Max" кино театрт болох бөгөөд энэ сарын 18-наас эхлэн бүх кино театраар гарна.
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20692
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих