Цас ихээр орж, нөхцөл хүндрэх магадлалтай зам, даваа гүвээний ойролцоох 19 цэгт шуурхай албаныхан ажиллаж байгаа талаар Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээллээ. Цас орж эхэлсэнтэй холбогдуулан энэ сарын 1-нээс зам, даваа гүвээнд шуурхай ажлын хэсэг ажиллуулж, эргүүл гаргаж эхэлжээ.
Цаашид ч цас нэмэгдэн орж, нөхцөл хүндрэх магадлалтай тул ирэх сарын 1-нээс эргүүлийн цэгийг нэмж 28 газарт байрлуулах юм байна.
Түүнчлэн улсын чанартай 32 чиглэлийн 12600 гаруй км авто зам, 278 гүүрийг ашиглалтын бэлэн байдалд шилжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20695
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих