АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон өнгөрсөн 8-нд болсон сонгуулийн дүнгээр сонгогчдын төлөөллийн саналаар ялагдал хүлээсэн.
Гэвч Хиллари Клинтон сонгогчдоос авсан саналын тоогоороо тэргүүлж байна. Тодруулбал, хатагтай Хиллари Дональд Трампаас нэг 1 саяар илүү санал авсан байна. Энэ нь зарим мужид гарсан сонгуулийн урьдчилсан саналыг тоолсны дараах дүн юм байна.
Урьдчилсан байдлаар Хиллари Клинтоны төлөө Америкийн 61 сая 963 мянга, 234 сонгогч саналаа өгсөн байна. Харин Дональд Трампын төлөө саналаа өгсөн сонгогчийн тоо 60 сая 961 мянга 185 байгаа юм байна.
"Политико" сониноос мэдээлж байгаагаар одоо хүртэл Вашингтон, Юта, Калифорн муж дахь тооллого дуусаагүй байгаа аж. Мөн бүр дүнгээ гаргаагүй байгаа муж нь Мичиган болж байна.
Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийг шууд санал хураалтаар сонгодоггүй. Муж бүрээс сенат, төлөөлөгчдийн танхимд суудаг гишүүдийн тоотой тэнцэх сонгогчдын төлөөллийн саналаар Ерөнхийлөгч сонгогддог юм. Тухайн мужид олонхийн санал авсан нэр дэвшигч тэр мужийн сонгогчдын төлөөллийн саналыг авна гэдэг зарчим хоёроос бусад мужид үйлчилдэг юм.
Тиймээс сонгогчдын шууд өгсөн саналаас бус сонгогчдын төлөөллийн дэмжлэгтэйгээр ялалт байгуулах ёстой байдаг. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Дональд Трамп сонгогчдын нийт 538 төлөөллийн 290-ийнх нь саналыг авч ялалт байгуулчихаад байгаа юм.
Одоо ирэх сарын 19-нд муж бүрийн сонгогчдын төлөөлөл нийслэл Вашингтон хотноо саналаа өгөх ёстой юм. Харин АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих