Аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр буюу 11 сарын 15-ны өдөр өвөлжилт хүндэрсэн Булган, Хөлөнбуйр суманд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-Отгон, ОБГ, ХХААГ, ЭМГ, УЦУОШГ-ын дарга, мэргэжилтнүүд багтаж байна. Булган, Хөлөнбуйр сумд нь "Ган, зудын байдлыг үнэлэх журам”-ын үнэлгээгээр "цагаан зуд” ангилалд ороод байгаа. Нийт нутгаар 15-20см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Тус сумдын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлыг аймгийн Засаг даргын "Өвөлижилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах тухай” албан даалгаварын дагуу бүрэн хангаж ажилласан тухай, суманд бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөцийн талаар сумын Засаг дарга нар нь мэдээлэл өглөө. Өвөлжилтийн нөхцөл байдал цаашид хүндэрсэн тохиолдолд малчидаа нөөц бэлчээрлүү нүүлгэн шилжүүлэх, тэдгээрийн судалгааг гаргаж бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар мөн танилцуулав. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвүүдийн хувьд халаалтын асуудлыг бүрэн шийдсэн. Эмнэлгийн зүгээс алслагдсан багийн бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг сумын төвд татан авчираад байгаа ажээ.
Аймгийн Засаг даргын зүгээс өвөлжилтөд тулгамдаж буй асуудлыг сонсож, хатуу өвлийг хэрхэн даван туулахад хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар чиглэл өглөө. Мөн албан даалгаврын хүрээнд бэлтгэл ажлыг сайн хангах, гэнэтийн нөхцөл байдалд авах шуурхай арга хэмжээний төлөвлөгөө, бэлтгэл ажлыг бүрэн хангах зэрэгт онцгой анхааран ажиллахыг дахин санууллаа. Мөн аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, ХХААГ, Ус цаг уур орчны шинжилгээний газраас сумдад урьдчилан үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу болон гамшгийн үед хэрхэн шуурхай арга хэмжээ авч ажиллах талаар зөвлөмж өглөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих