Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр аймгийн Засаг дарга болон удирдах албанд, Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан ахмадуудаа өрөөндөө хүлээн авч уулзаж байгалийн давагдашгүй хүчин зүйл зудын үед тэдний авч хэрэгжүүлж байсан ажлын туршлагаас хуваалцаж ярилцлаа. Уулзалтад аймгийн удирдах албан тушаалд ажиллаж байсан В.Өлзийбаян. аймгийн Засаг дарга асан Ц.Жанлав, аймгийн ахмадын хорооны дарга Т.Доржжүгдэр, Улсын сайн малчин н.Равдан, Хөлөнбуйр сумын Засаг даргаар ажиллаж байсан н.Данжин нар оролцлоо. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн аймгийн одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгсөн юм.
Аймаг орон нутгийн зүгээс хойшлуулшгүй нэн шаардлагатай арга хэмжээг авч эхлэн цасанд боогдсон улсын чанартай зарим замуудыг нээх ажлыг эхлүүлээд байгаа, манай аймгийн хувьд 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш орсон цаснаас Засгийн газрын журмын дагуу "цагаан зудархуу” ангилалд 8-9 сум хамрагдаж байсан юм. Өнгөрсөн амралтын өдөр болох 11 дүгээр сарын 13-ны өдөр орсон цаснаас хойш "цагаан зуд” ангилалд 6-7 сум хамрагдахаар болж байна.
Эхний ээлжид аймгийн зүгээс улсын чанартай авто замуудыг нээх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд улсын чанартай авто замын арчлалтыг гэрээгээр хариуцан ажиллаж байгаа Дорнод авто зам компанийн хариуцсан ХХК Дорнод-Баян-Уул сум, Хавиргын боомтын чиглэлийн тус замуудыг нээлгэх арга хэмжээг авч эхлээд байна. Мөн гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуй нэгжүүдтэй хүн хүч, текникийн нөхцөл дээр хамтран ажиллах юм. Гурванзагал, Дашбалбар сумдын замыг Шинь Шинь ХХК, Матад, Халхгол чиглэлийн замыг Петро чайна дайчин тамсаг ХХК-ууд хүн хүч, текник хэрэгслээр арга хэмжээ авч ажиллана.
Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн 11-р сарын 15-ны өдрөөс эхлэн аймгуудад газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж ажиллах юм. Аймагт мөн Засгийн газрын журмын дагуу сумдад ажиллах 4 ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд сумдад ажиллах хуваарь гараад байна.
Цаашдаа цаг агаарын урьдчилсан мэдээллээр 11-р сарын 18,19,24,25-ны өдрүүдэд нэмж цас орно, энэ жил олон жилийн дунджаас хүйтэн байна гэсэн төлөв мэдээ байгаа юм.
Уулзалтын урилга хүлээн авч ирсэн ахмад удирдлагуудын зүгээс хийж хэрэгжүүлж байсан ажлынхаа туршлагаас хуваалцаж үнэтэй зөвлөгөө өгч ярилцлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих