Аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нийт нутгаар 5-6
удаагийн давтамжтайгаар, давхардсан тоогоор 14 удаагийн цас орж нийт
нутгаар цасан бүрхүүл тогтоод байна. Дорнод аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн
мэдээгээр манай аймаг зудын хэмжээнд очжээ. Нийт 9 сум цагаан зуд, 2 сум
цагаанаар зудархуу, 2 сум энгийн байна гэнэ.Цасны дундаж зузаан 12-20
см байна. Баян-Уул сум хамгийн их цастай буюу 20 см зузаан цастай,
Халхгол сумын Ялалт баг, Чойбалсан сумд 2 см, нийт нутгаар дунджаар 15
см зузаан цастай байна. Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор
"Ган зудын байдалд үнэлгээ хийх журам” батлагдсан байдаг.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20718
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих