Монгол Улсын Зэвсэгг хүчин НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцоод даруй 10-аад жилийг ардаа
орхиод байна.
Мэдээж ийм ажиллагаанд оролцох нь Монгол Улс аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар шийдэж байгаа хэрэг бөгөөд энхийг сахиулагчид ч энэ зорилгынхоо хүрээнд дэлхийн халуун цэгүүдэд амь, биеэ үл хайрлан зүтгэж байгаа юм. Энэ бүхнээс шалтгаалан Монгол Улсын нэр хүнд дэлхийд урьд өмнө байгаагүйгээр өссөөр байгаа.
Гэвч энэ бодаого, үйл ажиллагаа зарим эрх мэдэлтний, ялангуяа салбарын яам болон ЗХЖШ гээд бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгч бусад дарга нарын халаасыг түнтийлгэх, хөрөнгөжих арга хэрэгсэл болоод байгаа гэх мэдээлэл ирлээ. Тодруулбал , зэвсгнйн наймаа, барилга , энхийг сахиулагчдын ахуй хангалт, цалин мөнгөтөй холбоотой бизнес бус харин өөрсдөдөө нэлээд унацтай бизнест гараа дүрээд амжсан тухай мэдээлэл ирээд байгаа юм. Энэ тухай сийрүүлбэл,
2009 оны наймдугаар сард Монгол Улсын ҮАБЗ-өөс Чад улсад Энхийг сахиулах ажиллагаанд мото буудлагын батальон оролцуулах захирамж гаргаж, Монголын цэргийн багт шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах зорилго бүхий дөрвөн тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргахаар батламжилсан байдаг аж. Тухайн үед мөнгө ч бүтэж шаардаагатай техник, материал хэрэгслээ худалдан авах ажилд холбогдох хүмүүс яаравчлан оржээ. НҮБ-аас тавьдаг шаардлагын дагуу туулах чадвар сайтай, дизель хөдөлгүүртэй жийп машин /НҮБ-ын ажиллагаануудад гол төлөв Ниссан Патрол машинууд хэрэглэгдэг юм байна/ 50 гаруй ширхгийг нэг бүрийг нь тухайн үеийн ханшаар 70 сая төгрөгөөр худалдан авахаар тооцоолон тус тусын ажилдаа орцгоожээ.
Манай дотоодын зах зээл бага учир энэ машиныг нь авахын тулд орон даяар зарлаад, хайгаад, зарим нэг нь ар өврийн хаалгаар шахаад хуучин, шинэ нийлсэн 10 гаруйг машин цуглуулсан юм байна. Харин бусдыг нь хаанаас олох билээ гэдэг асуудалтай тулгарчээ. Гэтэл энэ байдлыг манай томоохон албан тушаалтан овжноор ашиглан зарим генералтай хамтран урд хөршөөс нэг бүр нь 20 сая хүрэхтэй үгүйтэй төгрөгийн үнэтэй 40 гаруй патрол автомашин оруулж ирэн нэг бүрийг нь 70 саяар шахсан гэх. Цэргийнхэн ч яах вэ. Багаа илгээх хугацаа тулчихсан байсан учраас "Муу сайн нь хамаагүй, машинтай болоод ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу тогтоосон цагт үүрэг гүйцэтгэхээр явж л байвал боллоо" гээд аваад явсан аж.
Ингээд дарга нарын бизнес амжилттай болж, зөвхөн нэг машинаас 50 сая төгрөг унагаасан тухай эх сурвалжууд өгүүлж байгаа юм. Гэтэл хамгийн ноцтой нь дээрх машинуудыг урд хөршид үйлдвэрлэсэн чанаргүй бараа байсан тул анх авч ирэх үед нь л замын ая даахгүй хаалга үүд нь гажчихсан, зарим нь асахгүй байсан гэдгийг тэр цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн нөхөд ярьж байсан аж. Энэ тухай эх сурвалжууд 'Тэр үед манай цэргүүд ийм чанар муутай машинтай энэ хэд маань хүнд хүчир үүрэг яаж гүйцэтгэнэ дээ гэж даанч бодоогүй нь харамсалтай" хэмээн ярьж суусан.
Тэгвэл үүний дараахан бас нэг хэрэг мандсан нь Төв Африкийн Чад улс руу явахад машинуудыг Өмнөд хөршөөр дайрч дадайн боомтоос нь ачсан явдал бөгөөд энэ нь гаалийн татвартай холбоотой асуудлаас үүдэлтэй гэдгийг эх сурвалжууд ярьж байна.
Үргэлжлэл бий.
Т.ТАМИР /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих