Энэ сарын 17-нд баруун ба төвийн аймгуудын нутгаар, 18-19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зарим газраар цас орж, говь тал хээрийн нутгаар салхи секунтэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, халтиргаа гулгаа нэмэгдэх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буй.
Түүнчлэн ойрын өдрүүдэд цочир хүйтэрч, -47 хэм хүртэл хүйтрэхийг анхааруулсан юм. Үүнтэй холбогдуулан -40 хэмээс хүйтэрвэл сургууль цэцэрлэгийг амраах тухай БСШУ-ны сайд Ж.Батсуурь хэллээ хэмээн албаны хүн мэдээлсэн. Тэгвэл энэ талаар яамнаас тодруулахад "ОБЕГ-аас шаардлагатай гэж үзээд манайх руу албан тоот хүргүүлсэн тохиолдолд яамнаас шийдвэр гарна. Одоогоор өөрчлөлт орох асуудал хөндөгдөөгүй байна” гэв.
СУРАГЧДЫН ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТ:
15 дугаар зүйл.
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа
15.1.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ.
15.2.Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
15.З.Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно.
15.4.Хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг энэ хуулийн 15.3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглоно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих