Монгол улсын Засгийн газар хяналтаас гарсан гэж тодорхойлж болохгүй.
-Үүнтай холбогдуулан энэ засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх хүмүүс олон байна. Таны хувьд ямар үнэлэлт өгч байна вэ?
-Шинэчлэлийн
Засгийн газар сайн, муу ажиллаж байгаа гэж би туйлшрахгүй. Хамгийн гол
нь ажиллаж байна. Тухайлбал, олон жилийн. туршид улстөрчдийн томоохон
маргаан болоод байсан төмөр замын цагирийн асуудлыг шийдлээ. Энэ талаар
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хуулийн төсөл санаачлан өргөн
барьсан. Мөн Ашигт малтмалын тухай хуулиа шинэчлэн найруулаад оруулж
ирлээ. Ингэснээр эдийн засагт ахиц дэвшил гарах байх. Дэлхийн түүхий
эдийн үнийн савалгааны хүнд цаг үед шинэчлэлийн Засгийн газар ажиллаж
таарлаа. Өмнөх засгийн халамжийн хавтгайруулсан бодлогын үр дүн буюу
баасыг нь Н.Алтанхуягийн тэргүүлж байгаа Засгийн газар цэвэрлэж байна.
Мөн сонгуульд ялахын тулд "Чалко"-гоос 350 сая ам.доллар зээлсэн. Үүний
үйл лайг ард түмэн үүрч байна.
-Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж Шинэчлэлийн Засгийн газрын ажлаа хийж чадахгүй байгаа сайд
нарыг огцруулах асуудлыг хөндөх ёстой хэмээн мэдэгдсэн. Тэрхүү сайд
нарын тоонд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд
Д.Ганхуягийн нэр байгаа гэсэн бор шувуу нисч байна. Таны хувьд дээрх
сайд нарт ямар үнэлэлт өгч байна
вэ?
-Д.Ганхуяг
сайдын хувьд сайн ажиллаж байгаа. Хүнд үед энэхүү салбарыг удирдсан.
Салбарын бодлогоо боловсруулан батлуулсан байгаа. Ашигт малтмалын тухай
хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн бариад байна. Ингэснээр
хайгуулын ажил эхлэх бөгөөд түүнийг дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
Мөн гадаад руу чиглэгдсэн алтыг эх орондоо төвлөрүүлэх ажлыг эхлүүлсэн.
Алтны 10 хувийн татварыг 2.5 хувь болгож бууруулсан. Монголын төр уул
уурхайн салбараас хэт хамааралтай байлаа. Түүнийг багахан хэмжээнд ч
гэсэн бууруулж чадлаа.
-Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Баярбаярын хувьд?
-Н.Батбаяр
сайд мөн л ажиллаж байна. Гэхдээ Чингис бондын зарцуулалтад авлига хээл
хахуулийн асуудал орсон байгаа бол түүнийг шалгуулах ёстой. Ёс зүйгүй
сайд нарт хариуцлага тооцох ёстой.
-Ёс зүйгүй сайд нар гэж хэнийг хэлж байна вэ?
-Хэвлэлээр
бичигдээд байгаа сайд нар олон байна шүү дээ. Өөрсдөө ёс зүйгүй үйлдэл
гаргаагүй гэж бодож байгаа бол шалгуулчих хэрэгтэй. Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн байхдаа улсын нууц задруулсан хэрэгт
холбогдуулан гишүүний дархан эрхээсээ гарч, шалгуулан буруугүй гэдгээ
тогтоолгож байсан. Тэгэж л нэр төрөө цэвэр авч гарах ёстой.
ӨДРИЙН ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих