А.Меркель ням гаригт ирэх жилийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ зарлах үеэрээ "Өнгөрсөн 11 жилд Засгийн газраа удирдан зарим зорилтоо биелүүлсэн. Хэрэв ерөнхий сайдын тушаалд дахин томилогдвол засгаа цаашид хэрхэн явуулах тухай би тодорхой мэдэж байна” хэмээн хэлжээ. Тэрээр мөн "Энэ удаагийн сонгууль бол Германы их нэгдлээс хойшхи хамгийн төвөгтэй сонгууль болох юм. Учир нь олон нам бүлгийн шаардлагад зохицуулах, дүрвэгсдийн асуудлыг зөв бодлогоор шийдвэрлэх шаардлагатай байна” гэжээ.
Өмнө нь ХБНГУ-ын парламентын Гадаад бодлого хариуцсан хорооны дарга Норбер Рёттген CNN сувагт ярилцлага өгөхдөө Канцлер Ангела Меркелийг ээлжит удаагаа Засгийн газрын тэргүүний төлөө өрсөлдөхөөр шийдсэн тухайд мэдэгдэж байсан нь ийнхүү батлагдлаа. Рёттген нь Меркелийг хариуцлагатай улстөрчийн хувьд өрнө дахины үнэт зүйлсийг хадгалахын тулд канцлерын суудлын төлөө өрсөлдөх болсон гэж мэдэгдэж байсан юм.
eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих