БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 20-нд 14-р Далай ламын Монгол улсад хийж буй айлчлалын тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Далайн ламын бүлэглэлийн Хятадыг хагалан бутаргах мөн чанарыг таньж, айлчлалаас гарах сөрөг үр дагаврыг арилгахыг Монгол улсаас шаардаж байна" гэв.
14-р Далай лам ойрын үед Монгол улсад айлчилж буй мэдээлэл явж байна. Үүнийг Хятад улс хэрхэн үзэж байна вэ? гэсэн сурвалжлагчийн асуултанд Гэн Шуан хариулахдаа: "Монгол улс Хятадын талын ятгасныг үл хайхран, 14-р Далай ламыг урьсан. Хятад улс үүнд туйлын их дургүйцэж, эрс эсэргүүцэж байна" гэв.
Тэрээр, 14-р Далай лам шашнаар халхавч хийж, урт хугацааны турш Хятад улсыг хагалан бутаргах үйлдэл хийж, Төвдийг тусгаарлуулахаар оролдож буй улс төрийн орогногч юм. Далай лам ямарваа нэрээр аль ч улс оронд очиж хагалан бутаргах ажиллагаа үйлдэхийг Хятад улс эрс эсэргүүцэж, ямарваа улс орны албаны талын зүтгэлтэн түүнтэй харилцахыг эрс эсэргүүцнэ" гэв.
Гэн Шуан цааш нь хэлэхдээ "Далай ламын хагалан бутаргах ажиллагааны мөн чанарыг таньж, Хятадын талын үндсэн ашиг сонирхол болон анхаарч буй чухал асуудлыг хүндэтгэж, Далай ламын айлчлалаас гарах сөрөг дагаврыг үр ашигтай арга хэмжээгээр арилган, Хятад-Монголын харилцааны эрүүлээр хөгжихөд харшлах зүйл гаргахгүй байхыг Монгол улсаас шаардаж байна" гэв.
Урьхан
http://mobile.mongol.china.com/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих