АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалаа хүлээн авсны дараа эхний ээлжинд хийх ажлуудаа танилцуулсан байна.Тэрээр эхний 100 өдөр, тэр ч байтугай, эхний өдөр юу хийхээ видео илтгэлдээ дурдсан аж.
Трампын өгүүлснээр, "Америк орон №1” зарчим дээр үндэслэсэн шинэчлэлийн үйл явц нь тус орныг "ахин агуу гүрэн” болгон, "дундаж ангийг” төрүүлэх болно гэжээ. Тэрээр АНУ-ыг Номхондалайг дамнасан хамтын ажиллагааны хэлцлээс гаргах хүсэлтэй байгаа тухайгаа ч илэрхийлсэн байна. Үүний оронд харин Америкт аж үйлдвэрлэл, ажлын байруудыг буцаан авчрахын тулд хоёр талт гэрээ хэлцлүүдийг ихээр хийх бодолтой байгаа гэнэ.
Транс-Номхондалайн хамтын ажиллагаа нь 2016 оны хоёрдугаар сард Ази-Номхондалайн бүс нутгийн 12 орон гарын үсэг зурсан хэлцэл бөгөөд гол зорилго нь, тарифийн ялгааг багасгах, хэлцэлд оролцогч орнуудын хөдөлмөрийн эрхзүй, экологи, оюуны өмч болон бусад салбарууд дахь дотоодын дүрэм журмыг зохицуулах явдал юм. АНУ энэ хэлцлээс гарсан тохиолдолд хамтын ажиллагааны явц утга учраа алдах болно гэж олон шинжээчид үзэж байгаа аж.
A Message from President-Elect Donald J. Trump
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих