Монголын Чөлөөт бөхийн холбоо өнгөрсөн бямба гарагт өргөтгөсөн хурлаа хийсэн. Энэ хуралд холбооны Ерөнхийлөгчөөс авахуулаад оролцох ёстой удирдлагууд нь хүрэлцэн ирээгүй. Нөгөө талаар Олимпийн наадамд оролцсон, дэлхийн аваргаас медаль авсан тамирчдаа ч хуралд оролцуулахгүй гэж хааж, боож, цагдаагийн хамгаалалт гаргаж, бөөн сүр дуулиан болсон.
Үүнээс үүдээд Чөлөөт бөхийн холбооны хурал хойшилчихоод байгаа. Харин энэ хуралд УИХ-ын гишүүн, Чөлөөт бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч А.Сүхбат оролцож, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн. Мөн хаалттай хаалганы цаана дасгалжуулагч Ц.Цогтбаяр болоод Гавьяат тамирчин Г.Мандахнаран нарт хатуу үг шидсэн талаар ч эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тэгвэл А.Сүхбат аварга энэ талаараа тайлбарлаж, ярилцлага өгчээ.
Тэрбээр "Би Ц.Цогтбаярыг шатах чинь надад хамаагүй хэлэхгүй л дээ. Би Ц.Цогтбаярыгаа зулын гол болчихоосой гэж хүсэхгүй байгаа. Ер нь хэн ч тэгэж хүсэхгүй байгаа шүү дээ. Нийгэмд иймэрхүү байдлыг аваачих хэрэггүй л дээ. Г.Мандахнарангийн тухайд би морь, мал бэлэглэсээн. Би Г.Мандахнарандаа адуу мал бэлэглэчихье гээд л бэлэглэсэн. Б.Чинбат захирал Номинд хоёр өрөө байр бэлэглэсэн. Харин би адуу бэлэглэе гээд бэлэглэсэн.
Гэтэл Г.Мандахнаран маань мөнгөн аяга ч өгөөгүй гэж ярьсан. Миний бэлэглэсэн азарга адууг мөнгө аяганаас доогуур тавьж байгаа бол надад тиймэрхүү л санагдаж байна. Гэхдээ миний өгсөн юм тэр хүндээ юм болдог юм өө. Би юм бодохгүй ээ.
Мөнгөн аяганаас долоон дор үзлээ гэж хэлсэн үү гэвэл хэлсэн.Бас адуу бэлэглэсэн гэдгээ ч хэлсэн. Иймэрхүү л юм болсон. Бидний энэ жижиг маргалдаан эцсийн үр дүн биш юм. Чөлөөт бөхөөр хичээллэж байгаа залуус болон дасгалжуулагчдын маань нөр их хөдөлмөр талаар битгий болоосой гэж зовж явдаг хүний нэг бол би” хэмээн ярьжээ.
Н.Болд
mminfo.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20858
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих