Чойбалсан хотын ард иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг "Найрамдал парк”-ын цасыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид цэвэрлэлээ. Өвөл зунгуй иргэд энэхүү талбайдаа очин Хэрлэн голын хөвөөндөө эрүүл идэвхитэй амьдралын хэвшлийг бий болгодог юм. Иргэдийнхээ амьдралын зөв хэвшлийг дэмжих, нийгмийн хариуцлагаа ухамсарлах үүднээс сумын ИТХ-ын Төлөөлөгчид амралтын бүтэн өдрийг "Найрамдал парк”-ын үүдэн хэсгээс Хэрлэн голын хөвөө хүртэлх талбайн цасыг цэвэрлэж өнгөрүүллээ. Энэ өвөл цас их унаж хотын зам талбай хальтиргаа гулгаа үүсч байгаатай холбогдуулан сумын ИТХ-ын Төлөөлөгчид аж ахуйн нэгж албан байгууллагыг сумын Засаг даргын захирамжаар оногдсон хуваарьт талбайгаа цэвэрлэн ард иргэдийг бэртэж гэмтэх, зам тээврийн осол гарахаас сэрэмжлэхийг уриалж байгаа юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20877
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих