Сумын шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19,20-ны өдрүүдэд Хэрлэн сумын нэгдүгээр сургууль дээр боллоо. Монгол Улсын Шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнийг жил бүр сумын ИТХ-аас зохион байгуулж, нээдэг уламжлалтай. Хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээнд шатар сонирхогчид оюун ухаанаа сорьж Ж.Жамьяандорж нэгдүгээр байр, Ц.Түмэнбаяр хоёрдугаар байр, М.Өлзийтөмөр гуравдугаар байр эзэлсэн юм. Сумын шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, цаашлаад улсын аваргын тэмцээнд оюун ухаанаа сорьдог юм. Хэрлэн сумаас улсын тэмцээнд медаль хүртэж, ретинг нь өсч байсан тамирчин бий бөгөөд энэ удаа ч мөн тамирчиддаа найдлага тавьж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20879
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих