Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын МАН-ын бүлгээс "Чойбалсан хотдоо тусалъя” аяныг өрнүүлж буйгаа мэдэгдлээ. Аяны эхлэл болгож сумын ИТХ-ын Төлөөлөгчид Чойбалсан хотын "Найрамдал парк”-ын цасыг цэвэрлэсэн бол аяныг үргэлжлүүлэх хүндтэй үүргийг сумын Засаг дарга, түүний Тамгын газарт хүлээлгэн өгөв. "Чойбалсан хотдоо тусалъя” аянд нэгдэж буй байгууллагууд аялаж буй дэвтэрт өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлыг тэмдэглэн үлдээх бөгөөд энэ нь эргээд харахад тухайн албан байгууллага, иргэн хотынхоо хөгжилд гар бие оролцож явсан баримт, тайлан болон үлдэх дурсгал юм. Энэхүү аянд "Талын монгол” медиа групп хамтран ажиллахаа илэрхийллээ. Орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах нь хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаас гадна хөрөнгө мөнгө шаардагдахгүй ажлаар ч эхлэж болно гэдгийг Төлөөлөгч залуус хэлж байв. Сумын ИТХ-ын МАН-ын бүлгээс дөрвөн жилийн хугацаанд "Чойбалсан хотдоо тусалъя” аянаар олон ажил хийхээр төлөвлөөд байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20881
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих