Авга хошууны Цагааннуур суурингийн Баяннуур багийн Гэрэлбаатар хошуу, аймгийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн гишүүн, Баяннуур суурингийн намын үүрэн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж яваа малчин гэрэл зурагчин болно.
Тэрээр гэрэл зурагчин болох хүсэлд хөтлөгдөн 20-иод жил болж, анх материалын чанартай зураг татаж байсан бол сүүлийн жилүүдэд байгаль орчин, талын гэрэл зураг татаж өөрийн дуртай ажлаа хийх болсон гэдэг. Гэрэлбаатар:
- 90 оны эхэн үед миний нэг найз энэ мэргэжлээр сураад, авсан зургаа угаалгахаар Шилийнхот буюу Жанчхүүд очдог байсан. Тэр үеэс л би сурах юмсан гэж бодсон ч эдийн засгийн нөхцөл муу байсан болохоор харин зураг угаахыг оролдож сурсан. 90 оны сүүлээр өөрөө нэгэн жижиг гэрэл зургийн аппарат авч, нутаг усныхаа байгаль ахуй, өвс модны ургалтыг үлдээхээр олон зураг татаж явснаар зураглах мэргэжил ч нэлээд дээшилсэн. Ингээд л нэлээд хожим тэрхүү "Буцахаа мартсан галуунууд” зургийг татсанаас мэргэжлээ дээшилснээ мэдэж, урамтай болсон гэв.
Өөр өнгөөс авсан нэг гэрэл зураг хүмүүст өгөх мэдрэмж нь өөр өөр байдгаас Гэрэлбаатарын гэрэл зургийн бүтээл нь таван хошуу мал, байгалийн сэдвээр голлож байдаг.
Найруулагч: |
Б.Сүлдээ |
Эх сурвалж: |
Шилийнгол сайт |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих