БНХАУ-ын Чунчень хотноо болсон Олон улсын нөхөрсөг хотуудын уулзалтанд Дорнод аймгийг төлөөлж Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр тэргүүтэй төлөөлөгчид оролцоод иржээ. Энэ үеэр Чойбалсан хот Олон улсын нөхөрсөг хотуудын холбооны шагналыг гарджээ. Энэ бол Чойбалсан хотын даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагуудын ажлын үр дүн гэдгийг хотын захирагч хэлсэн байна. Учир нь Чойбалсан хот БНХАУ-ын хөрш зэргэлдээ Хайлаар, Манжуур хоттой худалдаа, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт олон жилийн найрамдалт харилцаатай явж ирсэн юм. Мөн энэхүү шагналд Хайлаар хотын Засгийн ордон манай хотыг тодорхойлсон байна. Энэ удаагийн уулзалтанд Монголыг төлөөлж ганцхан Дорнод аймгийн Чойбалсан хотын төлөөлөл оролцсон ажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20901
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих